Mongolian English (United Kingdom)Та манай сайтруу -р орно уу. Баярлалаа!

Долларын ханш буурах нь монголчуудад ашигтай юу?

ХэвлэхИ-мэйл

Долларын төгрөгтэй харь­цах ханш өмнөх сарынхаас 36 төг­рөгөөр буурч 1301 боллоо. Зөвхөн манайд ч бус дэлхий даяар но­гооны ханш унаж байна. Мэдээж амери­кчуудад бол долларын ханш буурах нь ашигтай биш. Ха­рин тамхи, архинаас эхлээд тахиа өндгийг хүртэл гаднаас авдаг бидэнд бол ашигтай тусна. Зөвхөн бензинээс бид энэ жил гурван хувийн хэм­нэлт гаргана. Энэ нь 30 сая ам.доллартай тэнцэнэ. Бусад импортын бараанаас бид түүнээс дутахгүй мөнгө хэм­нэнэ. Энэ нөх­цөл бүрдэхэд Монголбанкны мөн­гөний ха­туу бодлого хувь нэмрээ оруул­сан гэж үздэг эдийн за­саг­чид бий. Түүгээр ч зогсохгүй гаднаас орж ирсэн их хэмжээний ам.дол­ларыг Монголбанк худалдаж ава­хаас татгалзаад удаж байна. Харин хамгийн сүүлийн валю­тын дууд­лага худалдаагаар Монголбанк 31 сая ам.доллар арилжааны банкуу­даас худалдаж авсан мэдээ бий. Энэ нь долларын ханшийн унал­тыг зогсоох гэсэн оролдлого уу, зах зээлд бэлэн мөнгө нэмэх оролд­лого уу гэдэг нь мэдэгдээгүй байна.

Өдрийн сонин

2010.10.21