-
- Байгаль орчин, нийгмийн эрсдэлийн удирдлага
Манай байгууллага байгаль орчин, нийгэмд учирч болох эрсдлээс урьдчилан сэргийлэх, эрсдлийг бууруулах, сайжруулах зорилгоор Байгаль орчин, нийгмийн эрсдлийн удирдлагын тогтолцоог бүрдүүлсэн. Энэхүү тогтолцоо нь олон улсын санхүүгийн байгууллагуудын гүйцэтгэлийн стандарт, Тогтвортой хөгжлийн зорилт болон Тогтвортой санхүүгийн (ТоС) хөтөлбөрийн үндсэн зарчмууд дээр тулгуурлаж боловсруулсан юм.
Бид олон улсын жишигт нийцсэн гүйцэтгэлийн 8 стандартыг үйл ажиллагаандаа мөрддөг.
Эдгээр стандарт нь харилцагчийн байгаль орчин, нийгэмд үзүүлэх нөлөөллийг үнэлэх, эрсдлийг тодорхойлох, удирдах аргачлал, хэм хэмжээг агуулсан олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн удирдамж юм. Эдгээр стандартууд нь:
- Байгаль орчин, нийгмийн эрсдэл, эрсдэлийн нөлөөллийг үнэлэх ба удирдах
- Ажиллах хүчин ба ажлын байрны орчин нөхцөл
- Нөөцийн хэмнэлт, үр ашиг, бохирдолоос урьдчилан сэргийлэх
- Нутгийн иргэдийн эрүүл мэнд, аюулгүй ажиллагаа, аюулгүй байдал
- Газар эзэмших, ашиглах аргачлал болон албадан нүүлгэн шилжүүлэл
- Биологийн олон янз байдлын хамгаалах ба байгалийн нөөцийн тогтвортой удирдах
- Нутгийн иргэдийн эрх ашгийг хамгаалах
- Соёлын өвийг хамгаалах
-
- Байгаль орчин, нийгэм, засаглалын бодлого
Транскапитал нь байгаль орчин, нийгэм, эдийн засгийн эерэг хөгжлийн төлөө идэвхи санаачлагатай ажиллахаас гадна харилцагчид болон салбартаа ижил жишиг тогтоон ажиллахыг эрмэлздэг.
- Эрсдэлийн үнэлгээ ба зөвлөмж - Харилцагчийн үйл ажиллагаанд байгаль орчин, нийгмийн эрсдэлийг үнэлж, тохирсон зөвлөмж өгч ажилладаг.
- Тогтвортой худалдан авалт - Байгальд ээлтэй бүтээгдэхүүн, дахин боловсруулсан түүхий эдтэй бараа, жижиг дунд үйлдвэрлэгчдээс худалдан авалт хийхийг зорьдог.
- Хүн төвтэй удирдлага - Ажилтнуудынхаа эрх ашгийг хамгаалж, эрүүл, аюулгүй орчин бүрдүүлдэг.
- Ногоон оффис - Эрчим хүч, нөөц хэмнэх, хог хаягдлыг багасгах зэрэг ногоон дадлыг хэрэгжүүлдэг.
- Сургалт хөгжил - Ажилтнуудыг Тогтвортой хөгжил, ТоС-ийн сургалтад тогтмол хамруулдаг.
- Ил тод байдал - Эрсдэлийн хэрэгжилтийг тогтмол тайлагнаж, олон улсын стандартын дагуу мэдээлдэг.
- Санал, гомдол хүлээн авах - Байгаль орчны асуудалтай холбоотой гомдлыг +11-332255 (3) дугаар дээр хүлээн авдаг.
- Ногоон санхүүжилт - Байгальд ээлтэй төсөлд зориулсан хөнгөлөлттэй, уян нөхцөлтэй зээлийг санал болгодог.
-
- Тогтвортой санхүүжилт
Транскапитал ББСБ нь НҮБ-ын Тогтвортой хөгжлийн 17 зорилт болон Парисын хэлэлцээрийг дэмжин ногоон эдийн засгийг хөгжүүлэхэд чиглэсэн бодлогыг 2020-2030 онд хэрэгжүүлж байна. Байгууллага нь тогтвортой санхүүжилтийн хүрээг боловсруулж, ногоон болон нийгмийн зээл олгох системийг нэвтрүүлсэн. Энэхүү хөтөлбөр нь байгаль орчин, нийгмийн хамгаалалт, хүйсийн тэгш байдлыг хангахад чиглэгдсэн бөгөөд зээл олголтын тодорхой стандарт, хяналт, тайлагналтын системтэйгээр ажилладаг. Транскапитал ББСБ нь санхүүгийн салбарт тогтвортой хөгжлийг нэвтрүүлж, ногоон эдийн засгийг хөгжүүлэхэд тодорхой хувь нэмэр оруулсаар байна.
Тогтвортой санхүүжилтийн хүрээний зорилго нь тогтвортой, ногоон хөгжлийг хангах болон нийгмийн хөгжлийн шинж чанартай эх үүсвэрийг татах, зээл олголтын чиглэл, хамрах хүрээ, тавигдах шаардлага, үр дүн, хяналт, тайлагналтын зарчмыг тодорхойлоход оршино.
Тогтвортой санхүүжилтийн хөтөлбөр:
- Ногоон зээл:
- GEFF хөтөлбөр: Эрчим хүчний хэмнэлттэй технологи
- WaterEquity: Усны чанар, хөрсний бохирдлыг бууруулах төслүүд
- Нийгмийн зээл:
- Эмэгтэй бизнес эрхлэгчдийг дэмжих хөтөлбөр
- Залуу бизнес эрхлэгчдэд зориулсан онцгой зээл
Хэрэгжүүлэлтийн арга хэмжээ:
- Байгаль орчин, нийгмийн эрсдэлд чиглэсэн зээл олгох
- Тогтвортой хөгжлийн сургалт, зөвлөгөө үйлчилгээ
- Жилийн тайлан гаргах, ил тод байдлыг хангах
Үр дүн:
- 2022, 2024 онд "ТоС Байгууллагаар" шалгарсан
- 100+ ногоон төсөл санхүүжүүлсэн
- 500+ бизнес эрхлэгчид сургалтанд хамрагдсан

