Транскапитал нь “Байгууллагын ёс зүйн дүрэм”-н хүрээнд дараах зарчмыг баримтладаг. Үүнд:
1. Хууль дээдлэх
Монгол улсын хууль тогтоомж, зохицуулагч байгууллагын журам, гэрээний дагуу үүргээ сахин биелүүлж, хуулийн хүрээнд шударга ёс зүйтэй үйл ажиллагаа явуулна.
2. Байгаль орчин, нийгэмд ээлтэй байх
Байгаль орчин, нийгэмд ээлтэй үйл ажиллагааг эрхэмлэн, холбогдох хууль, журмыг хэрэгжүүлнэ.
4. Шударга байдлыг чандлан баримтлах
5. Үнэн зөв, бодитой тайлагнах
Зохицуулагч байгууллага, хамтран ажиллагч, олон нийтэд түгээгддэг тайлан, мэдээллийг холбогдох хууль, журмын дагуу цаг хугацаанд нь үнэн зөв, бодитой тайлагнана.
Транскапитал нь дараах Монгол улсын хууль тогтоомж болон олон улсын стандартыг баримтлан ажиллаж байна.
Хөтөлбөр ба үйл ажиллагаа
“Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэх, үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэх болон терроризмтэй тэмцэх хөтөлбөр”-ийг боловсруулан үйл ажиллагаандаа мөрддөг.
Харилцагчийг таньж мэдэх арга хэмжээ (KYC)
Санхүүгийн үйлчилгээ үзүүлэхийн өмнө иргэн, хуулийн этгээдийн холбогдох баримт бичгийг нягтлан шалгаж, “Харилцагчийг таньж мэдэх асуулга”-ыг бөглүүлнэ. Энэ нь таныг санхүүгийн гэмт хэрэг, хууль бус үйл ажиллагаанаас урьдчилан хамгаалах зорилготой.
Мэдээлэл шинэчлэлт ба үйлчилгээний хязгаарлалт
Харилцагч мэдээллээ шинэчлэх, шаардлагатай бусад мэдээллийг гаргаж өгөхөөс татгалзсан тохиолдолд Транскапитал ББСБ нь үйлчилгээ үзүүлэхээс татгалзах эрхтэй.
Транскапитал ББСБ нь авлига, хээл хахууль, залилангийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг байгууллагын дотоод дүрэм журмаар зохицуулан хэрэгжүүлдэг.
Бид ил тод, шударга үйл ажиллагааг эрхэмлэн, холбогдох хууль тогтоомж болон ёс зүйн хэм хэмжээг чанд мөрдөж, аливаа зөрчил, эрсдэлийг бууруулахад чиглэсэн дотоод дүрэм, журмын дагуу үйл ажиллагаагаа явуулдаг.
Авлигыг үл тэвчих
Авлига хээл хахууль, залилангаас урьдчилан сэргийлэх
Авлига хээл хахууль, залилантай тэмцэх
Ажилтан, харилцагчийн хүйсээс үл хамааран жендерийн ялгаварлалтаас ангид байлгаж, ижил нөхцөл, боломжийг олгоно.
Нас, хүйс, нийгмийн бүлэг, ажил, албан тушаал, үзэл бодол, гэрлэлтийн байдал, боловсрол зэрэг ялгааг үл харгалзан тэгш хандана.
Бодлого, дүрэм, журам, стратеги, тайлагналд жендерийн бодлогыг хэрэгжүүлнэ.
Харилцагч, хамтран ажиллагч, гуравдагч тал болон олон нийтэд бодит, үнэн зөв мэдээлэл хүргэнэ.