Итгэлцлийн үйлчилгээ гэдэг нь таны мөнгөн хөрөнгийг үнэгүйдэх эрсдэлээс хамгаалж, мэргэжлийн удирдлагын дор хүлээн авч, тодорхой хугацаанд удирдаж, тохиролцсон хугацаанд өгөөж тооцон, буцаан өгөх үйлчилгээ юм. Итгэлцлийн үйлчилгээний давуу талууд:

✅ Хөрөнгөө хамгаалж, үнэ цэнийг нь өсгөх боломж: Мөнгөн хөрөнгийг инфляц болон санхүүгийн эрсдэлээс хамгаалж, тогтмол үр шим хүртэх боломжтой. Ашигт дундаж өгөөж нь 13–18%-ийн хооронд байна.
✅ Мэргэжлийн удирдлагаар хөрөнгөө өсгөх шийдэл: Хөрөнгийг санхүүгийн тусгай зөвшөөрөл бүхий байгууллага мэргэжлийн түвшинд удирдаж, эрсдлийг бууруулан, өгөөжийг нэмэгдүүлнэ.
✅ Санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлэх давхар ашиг: Итгэмжилсэн хөрөнгийг барьцаалж зээл авах боломжтой. Үүгээрээ хөрөнгө тань танд зогсолтгүй эргэлтэд орох боломжтой болно.
✅ Хувь хүний болон байгууллагын хэрэгцээнд уян хатан тохирох нөхцөл: 6 сараас 24 сарын хугацаанд, 1 саяас дээш төгрөгөөр эхлэн хөрөнгө оруулах боломжтой ба хувь хүртэх нөхцөл уян хатан, тодорхой.

Тавигдах шаардлага
Итгэл хүлээлгэгч 18 нас хүрээгүй бол насанд хүрсэн хамтран итгэл хүлээлгэгчтэй байх
Гэрээний хугацаанд итгэлцлийн дансанд орлого нэмэгдэхгүй, нэмэх бол шинэ гэрээ байгуулах шаардлагатай
.
Итгэл хүлээлгэгч дараах материалыг бүрдүүлнэ:

Иргэний үнэмлэх

Хөрөнгийн эх үүсвэрийн баримт

Итгэмжилсэн хөрөнгийн хэмжээ, хугацаанаас шалтгаалсан ашиг/үр шимийн хувь:
 

Транскапиталын давуу тал:

•    Бичил, жижиг бизнесийг дэмжигч
•    Эмэгтэй бизнес эрхлэгчдийг дэмжигч
•    Орон нутгийн санхүүгийн хүртээмжийг дэмжигч
•    Эрчим хүчний хэмнэлт, байгальд ээлтэй зээлийг дэмжигч
•    2001 оноос хойш тогтвортой үйл ажиллагаа явуулж буй анхдагч банк бус санхүүгийн байгууллагуудын нэг
•    Гадаад, дотоодын олон төсөл хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжүүлэгч