ҮНДЭСНИЙ ИХ БАЯР НААДМЫГ УГТАН АВТОМАШИН ХУДАЛДАН АВАХ ЗЭЭЛИЙН УРАМШУУЛЛЫН АЯН ЗАРЛАЛАА

2019-05-30    3738

“Транскапитал” ББСБ нь жил бүр иргэддээ автомашин худалдан авахад нь зориулан урамшуулалт аян зарладаг уламжлалтай билээ. Тулгар төрийн 2228, Их Монгол Улсын 813, Ардын хувьсгалын 98 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан 2019.05.30-2019.07.31 өдрийг дуустал автомашины зээлийн хаа ч байхгүй онцгой нөхцөлийг санал болгон иргэддээ үйлчилж эхэллээ.

Урьдчилгаа төлбөр

Зээлийн хүү

Зээлйн хугацаа

0%; 15%; 30%

2,7%-2,8%

40 хүртэл сар

(Үл хөдлөх хөрөнгө барьцаалсан тохиолдолд урьдчилгаа төлбөрийг 0% хүртэл бууруулах боломжтой)

 

Зээлийн хугацааг уртаар 40 хүртэл сар болгосон нь харилцагчийн өрхийн санхүүд дарамт учруулахгүйгээр төлөх боломжийг нээж өглөө. Үүгээр зогсохгүй зээлийн хүүг бууруулж, урьдчилгаа нөхцөл дээр уян хатан байдлыг бий болгож харилцагчийн сэтгэл ханамжийг нэмэгдүүлэх зорилгыг тавин ажиллаж байна.

Аяны хүрээнд иргэд хүссэн газраасаа машинаа сонгон хотын 17 салбар, орон нутгийн 10 салбараар дамжуулан зээлийг шуурхай шийдвэрлүүлэх боломжтой боллоо.

Бид эрхэм харилцагч, үйлчлүүлэгч нарынхаа цаг хугацааг хэмнэх, чирэгдэл багатай, шуурхай үйлчилгээ үзүүлэх үүднээс Төрийн мэдээлэл солилцооны ХУР системийг бүх салбарууддаа нэвтрүүлэн ажилладаг учир зээлийг богино хугацаанд шийдэж өгнө.

Хэрэв та автомашин худалдан авах, шинэчлэх болон одоо унаж байгаа автомашинаа солихыг хүсвэл “Транскапитал” ББСБ-ыг зориорой.

Дэлгэрэнгүй мэдээллийг 11-332255, 70111000 дугаараас гадна “Транскапитал” ББСБ албан ёсны Фэйсбүүк пэйжээр лавлаарай.

2023 © Транскапитал ББСБ.
Зээлийн тооцоолуурВалютын ханшТүгээмэл асуултОнлайн туслах