НИЙГМИЙН ХАРИУЦЛАГА
 
Транскапитал нь бодлого, журамдаа нийгмийн хариуцлага, комплаенс, олон улсын стандартуудыг мөрдлөгө болгон ажиллаж байна. Бид зээлийн үйл ажиллагаандаа цэрэг дайны зориулалт, архи тамхины үйлдвэрлэл, мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэх, байгаль орчин, эрүүл мэндэд хор хөнөөлтэй үйл ажиллагаанд зориулагдсан зээлийг олгохгүй байхын сацуу харилцагчийг өрийн дарамтаас хамгаалж ажилладаг. Мөн олон улсын Смарт кампэйн-ийн  харилцагчдын эрх ашгийг хамгаалах 7 зарчмыг 2010 оноос хойш баримтлан ажиллаж байна.  Үүнд:
  • Зохимжтой бүтээгдэхүүн, үйлчилгээг харилцагчид хүндрэл учруулахгүйгээр хүргэх
  •  Харилцагчийг  өрийн дарамтаас хамгаалах;
  •  Бүтээгдэхүүн үйлчилгээний ил тод байдлыг эрхэмлэх;
  •  Бүтээгдэхүүн, үйлчилгээний үнэ өртөг ойлгомжтой, тодорхой байх:
  •  Харилцагчтай шударга, эрх тэгш хандах
  •  Харилцагчийн мэдээллийн нууцлал, аюулгүй байдыг хангах;
  •  Харилцагчийн гомдлыг хүлээн авч, шийдвэрлэхэд онцгойлон анхаарах.

 

Бид “The Social Performance Task Force” байгууллагын Client Protection Pathway (Харилцагчийг хамгаалах зам) –г баримтлан ажиллах болно. Бид ажиллагсдынхаа дуу хоолойг сонсон,  нас хүйс, үндэс угсаа, шашин шүтлэг, гадаад төрхөөр үл ялгаварлан, цалин хөлс, ажлын нөхцөл нь хуулийн хүрээнд, хөдөлмөрийн аюулгүй байдал хангасан ажлын байраар ханган ажиллаж байна. Транскапитал нь үндсэн үйл ажиллагааныхаа хүрээнд өрхийн амьжиргааг дээшлүүлэх, ядуурлыг бууруулах, ажлын байрыг бий болгох бичил, жижиг, дунд бизнесийг дэмжих зорилготой байдаг бөгөөд барьцаа хөрөнгө хангалтгүй, санхүүгийн үйлчилгээг төдийлөн авч чаддаггүй үйлчлүүлэгч нарт хурдан шуурхай, уян хатан нөхцөлтэй бүтээгдэхүүнүүдээр дэмжих зэрэгцээ, санхүүгийн зөвөлгөөг тогтмол хүргэж ажиллаж байна.  Мөн Монгол улсын хэмжээнд тулгамдаж байгаа агаар, хөрсний бохирдол багасгах, эрчим хүчийг хэмнэх, ард иргэдийн амьдрах орчинг сайжруулах зорилго бүхий санхүүгийн болон санхүүгийн бус бүтээгдэхүүн үйлчилгээг олон улсын мэргэжлийн байгууллагуудтай хамт хүргэж байна.

  • TreeCapital 1000 мод тарих аян зохион байгуулж жил бүр мод тарьж, байгаль орчноо цэвэрлэх үйл ажиллагаа зохион байгуулдаг.
  • Монгол улсын ерөнхийлөгчийн санаачилсан Тэрбум мод үндэсний хөдөлгөөнд нэгдэж 100,000 мод тарих ажлыг эхлүүлэв.
  • Транскапитал үүсгэн байгуулагдсаны 20 жилийн ойгоор “Улаанбаатар Сонгдо” эмнэлэг  хүүхдүүдийн зүрхний төрөлхийн гажгийг үнэ төлбөргүй эмчлэх санаачлага бүхий  “Зүрх мартахгүй” төсөл, Говь-Алтай аймагт баригдаж буй Спорт цогцолборт  хандив өгөв.
  • Цус сэлбэлт судлалын үндэсний төвтэй хамтарч байгууллагын нийт ажиллагсад цус бэлэглэх аянд жилд 2 удаа сайн дураараа  хамрагддаг.
  • Монголын ББСБ-ын Холбооны сааачлагаар коронавирусын халдвараас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах үйл ажиллагаанд зориулж 100 сая төгрөг Улсын онцгой комисст хандивлахад хамтран оролцов.
  • Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Тантай хамт Аз жаргалын төлөө” уриан доор харилцагчийн хүүхдүүдийн дунд гар зураг, зохион бичлэгийн уралдаан зарлаж бүтээлч хүүхдүүдийг шагнан урамшуулдаг.
  • Орон нутаг, Улаанбаатар хотын бизнес эрхэлгчидэд санхүүгийн семинар, сургалт зөвлөгөөг тогтмол зохион байгуулдаг. 
  • Эмэгтэй бизнес эрхлэгч нарт зориулсан EDCenter үүсгэн байгуулж, гишүүд болох эмэгтэй бизнес эрхлэгч нарт үнэ төлбөргүй чадавхжуулах сургалт семинар, зөвлөгөөг улс даяар олгож байна.
  • Төрийн болон мэргэжлийн бизнес, нийгэм, спортын төрийн бус байгууллагуудтай хамтран ажиллаж нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлэх үйл хэрэгт идэвхтэй ороролцож байна.

 

Нийгмийн хариуцлагын хүрээнд хамтарч ажилладаг байгууллагууд


2023 © Транскапитал ББСБ.
Зээлийн тооцоолуурВалютын ханшТүгээмэл асуултОнлайн туслах