БАЙГАЛЬ ОРЧИН НИЙГЭМ ЭРСДЭЛИЙН УДИРДЛАГА
 
Бид үйл ажиллагаандаа олон улсын сайн туршлагуудаас бий болсон байгаль орчинд ээлтэй, тогтвортой хөгжлийн зарчмуудыг баримталдаг бөгөөд Монгол улсын холбогдох хууль тогтоомж, зохицуулагч байгууллагаас  гаргасан эрх зүйн актууд, хамтран ажилладаг Олон улсын санхүүгийн байгууллагуудын гүйцэтгэлийн стандартууд, Тогтвортой хөгжлийн зорилтууд,  ТоС хөтөлбөрийн үндсэн зарчмуудыг мөрдлөг болгон ажиллаж байна. Бид байгууллагын болон харилцагчийн үйл ажиллагаатай холбоотойгоор байгаль орчин, нийгэмд учирч болох эрсдэлээс урьдчилан сэргийлэх, учирсан эрсдэлийг арилгах, засан сайжруулах үүднээс Байгаль орчин нийгмийн эрсдэлийн удирдлагын тогтолцоог бүрдүүлсэн. Бидний үйл ажиллагаандаа баримталдаг гүйцэтгэлийн 8 стандарт нь бидний харилцагчийн үйл ажиллагаа нь байгаль орчин, нийгэмд нөлөөлөх нөлөөлөлийн эрсдэл хэр түвшинд байгаа, хэрхэн удирдах талаар жишиг болгон ашиглахад зориулагдсан олон улсын дагаж мөрдөх стандартуудын нэг юм.  Эдгээр стандартууд нь:

Стандарт 1: Байгаль орчин, нийгмийн эрсдэл, эрсдэлийн нөлөөллийн үнэлгээ ба удирдлага;

Стандарт 2: Ажиллах хүчин ба ажлын байрны орчин нөхцөл;

Стандарт 3: Нөөцийн хэмнэлт, үр ашиг болон бохирдолоос урьдчилан сэргийлэх;

Стандарт 4: Нутгийн иргэдийн эрүүл мэнд, аюулгүй ажиллагаа, аюулгүй байдал;

Стандарт 5: Газар эзэмших аргачлал ба албадан нүүлгэн шилжүүлэлт;

Стандарт 6: Биологийн олон янз байдлын хамгаалал ба амьд байгалийн нөөцийн тогтвортой удирдлага;

Стандарт 7: Нутгийн иргэдийг хамгаалах;

Стандарт 8: Соёлын өвийг хамгаалах;

БАЙГАЛЬ ОРЧИН НИЙГМИЙН УДИРДЛАГЫН БОДЛОГО

Транскапитал нь байгаль орчин, нийгэм, эдийн засгийн эерэг хөгжлийн төлөө идэвхи санаачлагатай ажиллахаас гадна харилцагчид болон салбартаа ижил жишиг тогтоон ажиллахыг эрмэлздэг.

  • Байгаль орчин, нийгмийн эрсдлийн удирдлагыг үр дүнтэй хэрэгжүүлэхийн тулд харилцагч нарын үйл ажиллагаанд эрсдэлийн үнэлгээ хийх, санал зөвлөмж өгч ажилладаг.
  • Худалдан авалт, ажил үйлчилгээг сонгон шалгаруулахдаа байгаль, орчин нийгэмд ээлтэй, нөөцийн хэмнэлтийг бий болгох, хаягдлыг бууруулах зорилгыг агуулж ажиллаж байна.
  • Ажилтнууддаа тэгш боломж олгох, ажил, амьдралын тэнцвэртэй байдлыг бий болгох, эрүүл мэнд ба аюулгүй байдлыг ханган, ажилтнуудынхаа эрх ашгийг хүндэтгэн ажилладаг. 
  • Байгууллагын дотоод үйл ажиллагаандаа эрчим хүчийг хэмнэх, нөөцийн үр ашгийг дээшлүүлэх, хог хаягдлыг багасгах, дахин боловсруулсан бүтээгдэхүүн хэрэглэх зэрэг ногоон оффисын шилдэг туршлагуудаас шат дараалалтай нэвтрүүлэн ажиллаж байна.
  • Транскапитал нь бүх ажиллагсдадаа тогтмол байгаль орчин нийгэм засаглалын дотоод болон ТоС холбооноос бэлтгэн гаргасан онлайн сургалтуудад хамруулдаг.
  • Холбогдох тайланг улирал бүр гүйцэтгэх удирдлагын түвшинд, жил бүр  ТУЗ-ийн Байгаль орчин нийгмийн хариуцлагын байнгын хороонд тайлагнахын зэрэгцээ олон улсын санхүүгийн байгууллагын тавьсан стандарт, форматын дагуу тус бүр тайланг бэлтгэн хүргүүлж байна.
  • Байгаль орчин, нийгмийн эрсдэлтэй санал гомдлыг ажлын цагаар +11-332255 (3) дугаарт шууд хүлээн авч шийдвэрлэдэг.
  • Ногоон зээлийн бүтээгдэхүүнийг төрөлжүүлэн хөгжүүлэхийн зэрэгцээ ногоон зээлийн хүүний хөнгөлөлт үзүүлэх, бусад давуу байдлыг бий болгох олон улсын төсөл хөтөлбөрүүдтэй хамтран ажиллаж байна. Ногоон Зээлийн дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл ЭНД дарна уу. 
2023 © Транскапитал ББСБ.
Зээлийн тооцоолуурВалютын ханшТүгээмэл асуултОнлайн туслах