МОНГОЛ УЛСЫН ТОГТВОРТОЙ САНХҮҮЖИЛТИЙН ХОЛБОО /ТоС холбоо/

Монгол Улсын хэмжээнд тулгамдаж буй агаарын бохирдол, орчны бохирдлыг багасгах, цахилгаан эрчим хүчийг хэмнэх, иргэдийн амьжиргааг сайжруулах зэрэгт нийцсэн тогтвортой, ногоон санхүүгийн бүтээгдэхүүн хөгжүүлэх, чадавхийг бэхжүүлэх, гадаад дотоодын хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилгоор Транскапитал нь 2021 онд ТоС холбоонд үндсэн гишүүнээр элссэн. Транскапиталд ТоС холбооноос 2021 онд Тогтвортой Санхүүжилтийн Суурь Үнэлгээг хийсэн бөгөөд тогтвортой санхүүжилтийн тогтолцоог сайн нэвтрүүлсэн “Хөгжүүлж буй” буюу  B жишиг үнэлгээг авсан анхны ББСБ болов. Транскапитал нь үйл ажиллагаандаа ТоС холбооны зарчмууд, Тогтвортой санхүүжилтын зорилтуудгыг хэрэгжүүлснээр бүтээгдэхүүн үйлчилгээгээ өргөжүүлж, хөгжүүлэх, харилцагчидтай хамтран ажиллах арга замыг сайжруулан боловсруулж Монгол Улсад Тогтвортой хөгжлийг бий болгоход тэгш оролцоотой байхыг эрхэмлэн ажиллаж байна.

МОНГОЛ ГЭРИЙН ХАЛААЛТ, ДУЛААЛГА, АГААР СЭЛГЭЛТИЙН ЧИП БАГЦ

Нүүрс түлдэг зуухыг цахилгаан халаагуур болон цахилгаан зуухаар сольж, сайжруулсан дулаалгаар орлуулах замаар шийдэх ‘Монгол гэрийн халаалт, дулаалгын бүтээгдэхүүн үйлчилгээ’’ /ЧИП/ багцыг танилцуулая. Монгол Улсын Засгийн газар, НҮБ-ын Хүүхдийн сан, Швейцарын хөгжлийн агентлагийн дэмжлэгтэйгээр хэрэгжүүлж байгаа “Эх, хүүхдийн эрүүл мэндэд агаарын бохирдлын үзүүлэх нөлөөг бууруулах нь” төслийн хүрээнд ШУТИС-тай хамтран гэрт амьдардаг айл өрхүүдэд зориулсан эрчим хүчний хэмнэлттэй, байгаль орчинд ээлтэй монгол гэрийн халаалт, дулаалгын ЧИП/CHIP багцыг зохион бүтээсэн.Уг бүтээгдэхүүнийг хөгжүүлж нийтэд түгээх, ЧИП төслийг гэр хорооллын айлуудын утааны асуудалд шийдэл олох зорилгоор НҮБ-ын Хүүхдийн Сан, Монголын Тогтвортой Санхүүгийн Холбоо (ТоС Холбоо), Пипл Ин Нийд ТББ (ПИН), ШУТИС-ийн Барилга Эрчим Хүчний Хэмнэлтийн Төв болон Транскапитал ББСБ хамтран эрчим хүчний хэмнэлттэй Монгол гэрийн дулаалга, халаалтын CHIP багцыг Баянхонгор, Өмнөговь аймгийн гэр хорооллын айл өрхүүдэд ногоон зээлээр олгох төслийг амжилттай хэрэгжүүлж байгаа билээ. Уг багцыг ашигласнаар: 

  • Гал түлэх, мод хөрөөдөх, түлээ бэлтгэх цагийг илүү хэрэгцээтэй зүйлд зарцуулна
  • Дотоод орчны агаар буюу гэр доторх агаарын чанар сайжирдаг
  • ЧИП багцыг хэрэглэх үеийн цахилгааны зардал нь нүүрс түлэх ба түүнтэй холбогдох зардлаас зарим тохиолдолд бага, зарим тохиолдол адилхан байдаг
  • Дулаан алдагдал 40% буурдаг
  • Уламжлалт Монгол гэртэй харьцуулахад огцом халж хөрөхгүй, гэрийн дулаан хэвийн температурт байдаг байна.

ЧИП багцыг ногоон зээлээр худалдан авах боломжийг бид танд олгож байна. ЭНД дарж бүтээгдэхүүний дэлгэрэнгүй мэдээлэлтэй танилцана уу. 

ДУЛААН ШИЙДЭЛ 2 ТӨСӨЛ

“Дулаан шийдэл 2” төсөл 2022 оноос эхлэн 4 жилийн хугацаатай сунгагдаж байгаа бөгөөд гэр хорооллын хувийн сууцыг дулаалж, дулаан алдагдлыг багасгаснаар агаарын бохирдлыг бууруулахад хувь нэмрээ оруулах зорилготой. Уг төслийг Жэрэс ОУТББ нь ШУТИС-ийн Барилгын эрчим  хүчний хэмнэлтийн төв, Монголын барилгын үндэсний ассоциаци, Монголын эмэгтэйчүүдийн сан, Монголын ногоон санхүүгийн корпораци байгууллагуудтай хамтран Европын холбоо, Свич Эшиа хөтөлбөрийн санхүүгийн дэмжлэгтэй  хэрэгжүүлж байгаа юм. Та байшингийнхаа дулаан алдаад байгаа хэсгийг дулаалахад санхүүжилт хэрэгтэй байгаа бол манай хүүгийн хөнгөлөлттэй зээлийн бүтээгдэхүүнээр шийдүүлэх бүрэн боломжтой. Дулаалгын талаарх мэдээлэл, дулаалгын өртөг тооцооллыг бодох, техникийн үнэлгээ хийлгүүлэх, эрчим хүчний зөвлөхөөр дулаанаа хэмжүүлэн үнийн санал авах зэрэг тухай мэдээллийг www.dulaalga.mn вебсайтнаас дэлгэрэнгүй  авч  болно. Дулаалга хийлгэхэд шаардлагатай санхүүжилтийг манай ногоон зээлийн бүтээгдэхүүнээр шийдүүлэх бол дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж авна уу. 

ЕВРОПЫН СЭРГЭЭН БОСГОЛТ ХӨГЖЛИЙН БАНКНЫ "ТӨВ АЗИЙН БИЗНЕС ЭРХЛЭГЧ ЭМЭГТЭЙЧҮҮДИЙГ ДЭМЖИХ ХӨТӨЛБӨР"

Транскапитал ББСБ нь Европын сэргээн босголт хөгжлийн банкны “Төв Азийн Бизнес Эрхлэгч Эмэгтэйчүүдийг дэмжих хөтөлбөр”-ийг Монгол Улсад хэрэгжүүлж буй анхдагч санхүүгийн байгууллага юм. Тус хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлэх үүднээс бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн хөгжлийн төвийг ED Center-ийг байгуулаад байна. Манай төвийн зорилго нь эмэгтэй бизнес эрхлэгчдийн хэрэгцээ шаардлагад нийцсэн уян хатан зээлийн бүтээгдэхүүн үйлчилгээг санал болгохын зэрэгцээ эмэгтэй бизнес эрхлэгчдийг чадавхжуулах олон төрлийн сургалт, семинарыг олгохоос гадна танилын хүрээгээ тэлэх, хамтын ажиллагаагаа өргөжүүлэх, туршлага солилцож бизнесээ өргөжүүлэх, мэргэжлийн хүнээс хэрэгцээт зөвлөгөө, мэдээлэл авах зэрэг олон боломжуудыг бизнес эрхлэгч эмэгтэйчүүдэд олгож байна. Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД/ED Center/ дарж авна уу. 

 

2023 © Транскапитал ББСБ.
Зээлийн тооцоолуурВалютын ханшТүгээмэл асуултОнлайн туслах