Түгээмэл асуулт
Нийгмийн даатгалын шимтгэл төлдөггүй бол танайх зээл олгох уу?
Цалингаа дансаар авдаг бол зээл авч болно.
Бүлгийн зээл гэж ямар зээл байдаг вэ?
Бага орлоготой иргэд бичил бизнес эрхлэгчдийн эрхэлж буй бизнесийг нь дэмжсэн 3-5 гишүүн бие биенээ батлан дааж хөдлөх хөрөнгө барьцаалан зээл авахыг хэлнэ.
Бүлгийн зээлд ажил эрхэлдэг хүн хамрагдаж болох уу?
Цалингийн орлоготой 3-5 хүн нийлээд бүлгийн зээл авч болно.
Давхар зээлтэй байж болох уу?
Танай өрхийн орлого хүрч байвал зээл авч болно.
Барьцаагаа тавиад орлого нотлохгүй зээл авч болох уу?
Шуурхай зээл авч болно.
Ганцаараа амьдардаг хүн хамтран зээлдэгчээр өөр хэн нэгнийг оруулж болох уу?
Таныг орлого эсхүл барьцаа хөрөнгөөрөө батлан даах тохиолдолд хамтран зээлдэгчээр орж болно.
Өвөл сул зогсолттой байдаг хүмүүст зээл олгох уу?
Зээл олгоно. Таны орлогод тохируулж зээлийн эргэн төлөх хуваарийг хийх боломжтой.
Танай байгууллага ямар барьцаа авч зээл олгодог вэ?
Манайх бүх төрлийн үл хөдлөх хөрөнгө, хөдлөх хөрөнгө, автомашин барьцаалж зээл олгож байна. Мөн барьцаагүй зээл байдаг.
Танайх хашаа байшин барьцаалж хэдэн төгрөгийн зээл өгөх вэ?
Манайх хашаа байшинг үнэлээд зээл олгож болох боломжит хэмжээг тодорхойлж өгнө.
Газар барьцаалах уу?
Кадастрын зураглалтай эзэмших болон өмчлөх эрхийн гэрчилгээ нь гарсан бол барьцаалах боломжтой.
Эхлэлтийн бизнесийн зээл олгох уу?
Та бизнесээ эрхлээд 6-с дээш сар болоод манайхаас зээл авч болно.
Эргэн төлөлтөө банк шиг төлдөг үү?
Таны орлогоос шалтгаалж сарын төлөлтүүдийг уян хатан хийж болно. Зээл хүү тэнцүү, зээлээс тэнцүү төлж болно.
Зээлийн төлөлтийг данснаас танайх татаад авчих уу?
Та тухайн банкиндаа хандаад манай байгууллагын данс руу шууд татагдах үйлчилгээ авах боломжтой.
Заавал судалгаа хийдэг юм уу?
Харилцагчаа эрсдэлээс хамгаалахын тулд орлогыг нотлох шаардлагатай байдаг. Гэхдээ харилцагчид ямар ч хүндрэлгүйгээр судалгааг хийдэг нь манай давуу тал болдог. Давтан харилцагч нарт дахин судалгаа хийхгүй.
Цалингийн зээл олгодог уу?
Хамтран ажиллах гэрээт байгууллагуудын ажиллагсдад цалингийн зээл олгож байгаа.
Танай зээл өдөртөө гарах уу
Ажлын 8 цагт багтаан шийдвэрлэж байна.
Нотариат орохгүйгээр зээлээ авч болох уу?
Гэрээг заавал нотариатаар батлуулна.
Шимтгэл авдаг уу ?
0-1 хүртэл хувийн шимтгэл авна.
Зээлээ хэрхэн төлөх вэ?
Хаан банк: 5020358669 Төрийн банк: 341200180202 Хас банк: 5000232699 Худалдаа хөгжлийн банк: 499003398 Голомт банк: 2205126171 Эзэмшигч: ТРАНСКАПИТАЛ ББСБ ХХК
2023 © Транскапитал ББСБ.
Зээлийн тооцоолуурВалютын ханшТүгээмэл асуултОнлайн туслах