“Эрчим хүчний хэмнэлт, дулаалга халаалтын системийн үр ашиг” сэдвээр сургалт зохион байгуулж байна

2019-06-04    1043

“Транскапитал” ББСБ нь санхүүгийн цогц үйлчилгээг иргэдэд хүргэхийн тулд  танхимын сургалтыг дүүрэг хороодтой хамтран зохион байгуулж байна. Энэ удаад “Эрчим хүчний хэмнэлт, дулаалга халаалтын сисиемийн үр ашиг” сэдвээр СХД, БЗД-ийн нийт  7 хороодын  400 гаруй гэр хорооллын иргэдэд үнэ төлбөргүй сургалт зохион байгуулллаа. Тус сургалтаар эрчим хүчний хэмнэлтэнд иргэн таны оролцоо хэрхэн бий болох, байшин гэрээ дулаалснаар цахилгаан, түлшний зардлаа бууруулаад зогсохгүй байгаль орчинд эерэг нөлөө үзүүлэн зөв дадал зуршилыг иргэн бүрт бий болгохыг зорилоо. Түүнчлэн энэхүү сургалтанд хамрагдсан иргэд “Транскапитал” ББСБ-ын өөрт ойр салбаруудад Санхүүгийн зөвлөхүүдэд хандан хашаа байшин барих засварлах өргөтгөхөд гарч болох зардлыг үнэ төлбөргүй  тооцоогоо хийлгэж зөвлөгөө авахаас гадна барилгын зөвлөх инженерээс мэргэжлийн зөвлөгөө үйлчилгээ авах боломжтой болж байгаа нь иргэдийн цаг хугацааг хэмнэх нэг дороос бүрэн үйлчилгээ авах боломжийг нээн өгч байна. Цаашид тус сургалт нь тогтмол явагдах ба иргэдийг тасралтгүй мэдээллээр хангаж санхүүгийн болон санхүүгийн бус үйлчилгээг иргэдэд улам ойртуулах тал дээр анхаарал хандуулан ажиллаж байна.

2023 © Транскапитал ББСБ.
Зээлийн тооцоолуурВалютын ханшТүгээмэл асуултОнлайн туслах