Экспорт Монгол 2019 Форумд оролцлоо
2019-11-08 1096

Бичил болон Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих нь
#ExportMongolia2019
Монгол улсын уул уурхайн бус бүтээгдэхүүний #Экспортыг нэмэгдүүлэхэд оролцогч талуудын бүтээлч хамтын ажиллагааг бий болгох зорилго бүхий “Экспорт Монгол” бизнес форум 5 дахь жилдээ Улаанбаатар хотноо зохион байгуулагдав.
Энэ удаагийн арга хэмжээ нь Олон Улсын Бизнес Форум гэдгээрээ онцлог байсан бөгөөд төр засаг, мэргэжлийн холбоодоос гадна Канад, Австрали, Норвеги, Итали, Япон, Турк, Хятад зэрэг 10 орчим орны экспертүүд ирж Монголын бичил болон жижиг дунд үйлдвэрүүдтэй
туршлага солилцохоос гадна бизнесийн хамтын ажиллагаа үүсгэсэн үр дүнтэй форум боллоо.