АЛТАН ОДТОЙ "2019" ОН

2019-12-26    1130

"Шилдгийн Шилдэг Банк Бус Санхүүгийн Байгууллага" 2019

Транскапиталын хамт олон 2019 оны "Шилдгийн Шилдэг Банк Бус Санхүүгийн Байгууллага" болж "Алтан Од" шагналыг Монголын Банк Бус Санхүүгийн Байгууллагуудын Холбооноос хүртлээ.

Транскапитал нь 2001 оноос хойш тасралтгүй үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд 2019 онд бид хөдөө орон нутаг болон хотод 6 салбар шинээр нээж нийт 30 салбартай болж цар хүрээгээ тэллээ. Мөн бид эрхэм зорилгынхоо хүрээнд шинээр 800 гаруй ажлын байрыг бий болгож нийт 12,000 гаруй ажлын байрыг дэмжин ажилласан амжилт бүтээл дүүрэн жил байлаа.

Биднийг дэмжиж бидэнтэй хамт байгаа харилцагчдадаа гүнээ талархалаа илэрхийлье.

 

2023 © Транскапитал ББСБ.
Зээлийн тооцоолуурВалютын ханшТүгээмэл асуултОнлайн туслах