Эрхэм харилцагчдын анхааралд

2020-11-22    2109

Транскапитал Монгол Улсын Үндсэн хуулиар хамгаалсан хүний эрх, эрх чөлөөг хангахын тулд “Коронавирус халдвар, цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль”-ийн хүрээнд цаг үеийн нөхцөл байдалд тохируулан байгууллагын үйл ажиллагааг тасралтгүй, шуурхай явуулж, ажилтан болон харилцагчийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байна.

Бид нийгмийн хариуцлагынхаа хүрээнд болон МУ-н Засгийн газраас 2020 оны 11-р сарын 18-ны өдөр гаргасан шийдвэр, Санхүүгийн зохицуулах хорооноос гаргасан чиглэлийн хүрээнд дараах ажлуудыг COVID19 цар тахлын үед гүйцэтгэж байна.  ҮҮНД:

  1. Зээл, хүүгийн төлөлт хийх нөхцөлийг харилцагчийн хүсэлт, нөхцөл байдалд үндэслэн, төлбөрийн чадварт нь нийцүүлэн уян хатан, шуурхай, өөрчилж шийдвэрлэж байна. Нөхцөл өөрчлөхдөө:
    1. Шимтгэлгүй,
    2. Зээлийн гэрээний хугацааг 2 болон түүнээс дээш удаа сунгасан тохиолдолд ангилал бууруулахгүй,
    3. “Хатуу хөл хорио” тогтоосон өдрөөс тодорхой хугацаанд нэмэгдүүлсэн хүү 0%.
  2. Цахимаар зээлийн нөхцөл өөрчлөх хүсэлт авч байна: зээлдэгч хүсэлтээ өгөхдөө Санхүүгийн зөвлөхөд утсаар /11332255/ мэдэгдэн, цахимаар /www.transcapital.mn/ илгээж богино хугацаанд шийдвэрлүүлэх болно.
  3. Цахим сургалт өгч байна: бичил, жижиг дунд бизнес эрхлэгч, баялаг бүтээгч харилцагчиддаа зориулж зохион байгуулж байна.
  4. Санхүүгийн зөвлөгөө өгч байна:  HEART-LINE утаснууд / 80330837  88330837 80300837 / дээр мэргэжлийн менежерүүд тогтмол зөвлөгөө өгөн ажиллаж байна.
  5. Санхүүгийн хүртээмжийг бууруулахгүй: харилцагч нартаа цахимаар шаардлагатай санхүүжилтийг хэрэгцээтэй үед нь шийдвэрлэн, хэвийн түвшинд хадгалж ажиллана.
  6. Зээл олголтын шимтгэл 0%: зээл олгосны болон бусад үйлчилгээ үзүүлсний шимтгэлийг бууруулав.

Эрхэм харилцагч та гэртээ байж, халдвар хамгааллын дэглэмээ чанд баримтлан, хайртай хүмүүсээ хамгаалаарай. Бид харилцагч таны санхүүгийн найдвартай түнш тань байж, хамтдаа цар тахлыг хохирол багатайгаар даван туулахын төлөө хичээнгүйлэн ажиллах болно.

Тантай хамт, Аз жаргалын төлөө – Транскапитал

2020.11.21

 

Холбоо барих: 11 332255, 7011000

Сошиал хаяг: Транскапитал ББСБ

2023 © Транскапитал ББСБ.
Зээлийн тооцоолуурВалютын ханшТүгээмэл асуултОнлайн туслах