Европын Сэргээн Босголт Хөгжлийн банктай хамтран Орон нутгийн бизнес эрхлэгчдийг дэмжих төсөл хэрэгжүүлж эхэллээ.

2021-05-10    1192

Европын Сэргээн Босголт Хөгжлийн Банк, Tранскапитал ББСБ хооронд байгуулсан зээлийн гэрээний үр дүнд Монголын бичил болон жижиг, тэр дундаа хөдөө орон нутгийн бизнес эрхлэгчдэд коронавирусын цар тахлын сөрөг үр дагаварыг тэсвэрлэх, бизнесээ өргөжүүлэх боломжуудыг нэмэгдүүлнэ.
Монголын тэргүүлэгч бичил зээл олгогч, ЕСБХБ-тай 2013 оноос хойш хамтран ажилласан түнш Транскапитал ББСБ-д олгох 10 тэрбум хүртэлх төгрөгийн санхүүжилт нь  (2.9 сая евротой тэнцэх) өргөн уудам тал нутагтай, хүн ам сийрэг дорнод Азийн улсын бичил ба жижиг бизнес эрхлэгчдэд зээлийн үйлчилгээ үзүүлэхэд ашиглагдана.
Энэ нь коронавирусын цар тахалд өртсөн дотоодын бизнесүүдэд төгрөгийн санхүүжилтийн хүртээмжийг нэмэгдүүлэх зорилготойгоор 2021 оны 1-р сард ЕСБХБ ба Монголбанкны хооронд байгуулагдсан ам.доллар-төгрөгийн урт хугацаат своп хэлцлийн хүрээнд хийгдэх  ЕСБХБ-ны анхны зээлийн гэрээ болно.
Монголын ББСБ-ын цөөн хувь нь хөдөө орон нутгийн бичил болон жижиг бизнес эрхлэгчдэд зээлийн санхүүжилт олгодог. ЕСБХБ-ны зээл нь алслагдсан хөдөө орон нутаг дахь банк бус санхүүгийн зээл олголтыг нэмэгдүүлэх, хөдөө орон нутагруу чиглэсэн санхүүжилтийн суваг зэргийг хөгжүүлнэ.
ЕСБХБ нь Монгол улсын хувийн хэвшлийг хөгжүүлэх, дэд бүтцийг сайжруулах төслүүдийг дэмжин төрөлжсөн эдийн засгийг бүрдүүлэх зорилготой ажилладаг. ЕСБХБ 2006 онд Монгол улсад үйл ажиллагаагаа эхлүүлснээс хойш нийт 114 төсөлд 1.86 тэрбум еврогийн хөрөнгө оруулалт хийсэн байна.

 
2023 © Транскапитал ББСБ.
Зээлийн тооцоолуурВалютын ханшТүгээмэл асуултОнлайн туслах