Транскапитал “Шилдэг нийгмийн хариуцлага хэрэгжүүлэгч”-р тодорлоо

2021-12-31    1154

Монголын Банк Бус Санхүүгийн Байгууллагуудын Холбоо-ны “Алтанд Од” шагнал гардуулах ёслолоос “Шилдэг Нийгмийн Хариуцлага Хэрэгжүүлэгч” шагнал хүртлээ.

2001 онд байгуулагдсан цагаасаа хойш бичил санхүүгийн хүртээмжийг Монгол Улсын өнцөг булан бүрт нэмэгдүүлэхээр ажиллаж байгаа Транскапитал нь 20 жилийн хугацаанд 35 салбараар дамжуулан 155,000 харилцагчдад санхүүгийн үйлчилгээ үзүүлсэн байна.

Нийгмийн хариуцлагын хүрээнд хийгдсэн ажлуудыг дурдваас:

  • Иргэд, харилцагчдын санхүүгийн боловсролыг нэмэгдүүлэх сургалтуудыг тогтмол зохион байгуулдаг;
  • Эмэгтэй бизнес эрхлэгчдийг дэмжих төсөл хэрэгжүүлж, Бичил болон жижиг бизнес эрхлэгчдийн цар тахлын хүндрэлийг даван туулахад зориулсан санхүүжилтүүдийг олон улсын санхүүгийн байгууллагуудаас татан төвлөрүүлж дамжуулан зээлдүүлж байна;
  • Байгаль Орчин Нийгмийн Удирдлагын Системийг нэвтрүүлсэн;
  • Харилцагчаа хамгаалах Smart Campaign, Тогтвортой Санхүүжилтийн зарчмуудыг үйл ажиллагаандаа хэрэгжүүлж ажилладаг;
  • Бичил бизнес эрхлэгчдэд зориулж “Зээлийн Батлан Даалтын Сан”-тай хамтран ажилласан;
  • МББСБХ болон “Цус Сэлбэлт Судлалын Үндэсний Төв”-тэй хамтран цус хандивлах аяныг тогтмол зохион байгуулдаг;
  • Жэрэс ОУТББ-ын агаарын бохирдлыг бууруулах зорилготой “Дулаан шийдэл” төсөлд хамтран ногоон зээлийг бүтээгдэхүүнийг харилцагчдадаа нэвтрүүлсэн

20 жилийн “Нийгмийн Хариуцлагатай” түүхийг хамтран бичилцсэн эрхэм харилцагч, хамтран ажиллагч байгууллагууддаа гүнээ талархал илэрхийлж, шинэ оны мэнд дэвшүүлье!

2023 © Транскапитал ББСБ.
Зээлийн тооцоолуурВалютын ханшТүгээмэл асуултОнлайн туслах