Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжих хөтөлбөрийн нээлт боллоо

2022-02-25    834

БИЗНЕС ЭРХЛЭГЧ ЭМЭГТЭЙЧҮҮДИЙГ ДЭМЖИХ ХӨТӨЛБӨРИЙН НЭЭЛТИЙН АРГА ХЭМЖЭЭ БОЛЛОО

 

Транскапитал ББСБ Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийнхээ чадавхийг дээшлүүлэх зорилгоор сургалт, зөвлөх үйлчилгээг хүргэх, тэдний онцлог, хэрэгцээ шаардлагад нийцсэн  бүтээгдэхүүнийг зах зээлд гаргаж ажиллаж байгаа бөгөөд Европын Сэргээн Босголт Хөгжлийн Банк(ЕСБХБ)-тай хамтран Бизнес Эрхлэгч Эмэгтэйчүүдийг Дэмжих Хөтөлбөр (WiB)-ийг Монгол улсад хэрэгжүүлэх түнш байгууллагаар ажиллаж эхэллээ.

Энэхүү хөтөлбөрийн нээлтийн арга хэмжээг 2022 оны 02 сарын 18-нд зохион байгуулж, ЕСБХБ-ын Монгол Улс дахь Суурин төлөөлөгч Ханнес Такач, Санхүүгийн Байгууллага Хариуцсан Захирал Фрэнсис Малиж, Бизнес Эрхлэгч Эмэгтэйчүүдийн Санхүүгийн Санаачилга, Хэрэг эрхлэх газрын захирал Тенди Телеки, Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа нар оролцож үг хэллээ.

Арга хэмжээний үеэр “Транскапитал ББСБ”-ын гүйцэтгэх захирал З.Алтанзул болон бизнесийн төлөөлөл оролцож Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдэд тулгамдаж буй асуудлыг хөндөж, шийдвэрлэх арга замын талаарх хэлэлцүүлэгийг зохион байгууллаа. Мөн Транскапиталын харилцагч нарын төлөөлөл болох 70 гаруй эмэгтэй бизнес эрхэлгч нар идэвхитэй оролцов.  

Цаашид “Транскапитал ББСБ”-с Улаанбаатар болон хөдөө орон нутгийнхаа нийт харилцагчид, тэр дундаа Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдээ дэмжих санхүүгийн болон санхүүгийн бус үйлчилгээг өргөжүүлэн ажиллах болно.

Тантай хамт, Аз жаргалын төлөө!

Дэлгэрэнгүй мэдээллийг:

Фэйсбүүк хуудас: www.facebook.com/transcapital.official

Вэбсайт: www.transcapital.mn

Холбогдох утас: 18001600

 

 

2023 © Транскапитал ББСБ.
Зээлийн тооцоолуурВалютын ханшТүгээмэл асуултОнлайн туслах