Транскапитал "Тэрбум мод" үндэсний хөдөлгөөнд нэгдлээ

2022-03-31    1039

“Монголын эдийн засгийн форум-2022” арга хэмжээний хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Ногоон санхүүжилт бүс нутгийн чуулган” гуравдугаар сарын 29-30-нд Төрийн ордонд болж өнгөрлөө.

Үндэсний тогтвортой санхүүжилтийн замын зураг гаргаж батлах, ногоон санхүүжилтийг дэмжих, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, цөлжилт, шар шороон шуургатай тэмцэх чиглэлээр бүс нутгийн уриалга гаргах хүрээнд тус чуулган зохион байгуулагдаж байна.

Чуулганы үеэр“Монголын Банк Бус Санхүүгийн Байгууллагуудын холбоо “Тэрбум Мод” үндэсний хөдөлгөөнд нэгдэж,  2,750,000 мод тарих батламжид холбооны ерөнхийлөгч Транскапитал ББСБ-ын Гүйцэтгэх захирал З.Алтанзул гарын үсэг зурлаа.

Транскапитал нь байгаль орчин, нийгэм, засаглалын эрсдэлийг удирдах олон улсын шилдэг туршлага бүхий стандартуудыг 2020 онд банк бус санхүүгийн салбартаа анхлан үйл ажиллагаандаа нэвтрүүлсэн. Энэхүү стандартыг үйл ажиллагаандаа хэрэгжүүлснээр харилцагч нэг бүрд байгаль орчин нийгмийн эрсдэлийн үнэлгээ хийж  байгаль орчин нийгэмд сөрөг нөлөөтэй үйл ажиллагааг санхүүжүүлэхээс сэргийлэхийн зэрэгцээ  харилцагчдадаа эрсдэлгүй үйл ажиллагаа явуулахад зөвлөгөө өгч ажилладаг билээ. Мөн бид 2021 онд ТоС холбоонд гишүүнээр элсэн орж тогтвортой санхүүгийн хөгжлийг дэмжиж, үйл ажиллагаандаа байгаль орчин, түүх соёл, хүний эрхийг хамгаалах, нийгмийн хариуцлагатай байх гэх мэт ТоС-ын 8 зарчмыг дагаж мөрдөн ажиллаж байна.

Тантай хамт, Аз жаргалын төлөө уриатайгаар 20 жилийн турш харилцагчдынхаа итгэлт санхүүгийн түнш байсаар ирсэн Транскапитал нийгмийн хариуцлагын хүрээнд уур амьсгалын өөрчлөлт, жендерийн тэгш байдал, орон нутгийн ядуурлыг бууруулахад хувь нэмрээ оруулан ажиллаж байна.

Транскапитал фэйсбүүк хуудас

2023 © Транскапитал ББСБ.
Зээлийн тооцоолуурВалютын ханшТүгээмэл асуултОнлайн туслах