Транскапитал ББСБ мод тарих үйлсэд идэвхтэй оролцож байна.

2022-10-11    836

Монгол улсын ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг дэмжиж, “Монголын Банк Бус Санхүүгийн Байгууллагуудын холбоо, 10 жилийн хугацаанд нийт 2.75 сая мод тарьж ургуулах амлалт өгсөн бөгөөд Нийслэлийн Байгаль Орчны Газартай урт хугацааны хамтын ажиллагааны санамж бичгийг байгуулан ажиллаж байна. Энэхүү буянтай үйлсийг ажил хэрэг болгохоор өнгөрөгч амралтын өдөр холбооны гишүүн байгууллагууд хамтран Гачууртад байрлах “Минж үржүүлэх, нутагшуулах төв-д 1,200 гаруй мод тарьж, МББСБХ-ны нэрэмжит “Цэцэрлэгт хүрээлэн”-гийн эхлэлийг тавилаа.

Транскапитал ББСБ-ын залуус монос, голтбор, өрөл зэрэг нийт 100 ширхэг мод тарьж, байгаль дэлхийдээ буян үйлдсэн бөгөөд Транскапитал ББСБ-ын гүйцэтгэх захирал, МББСБХолбооны ерөнхийлөгч З.Алтанзул “Бид төр, төрийн бус байгууллага, хувийн хэвшлийн хамтран цогцлоож буй үлгэр жишээ нэгэн цэцэрлэгт хүрээлэнгийн нээлтийг хийж байна. Манай гишүүн байгууллагууд өөрийн нэрийн төглийг Монгол Улсын өнцөг булан бүрт цогцлоож, хүлэмжийн хийн ялгарлыг 600 мянган тонноор бууруулахад хувь нэмрээ оруулна. Энэхүү цэцэрлэгт хүрээлэн нь Холбооны гишүүн байгууллагуудын байгаль дэлхийгээ хамгаалах их үйлсийн эхлэлийн цэг нь болж байгаагаараа илүү ач холбогдолтой юм” гэж онцлон дурдлаа.

Мөн үүнээс гадна манай хамт олон 2022 онд Богдхан уул, Өвөрхангай аймгийн Хархорин сум зэрэг газруудад ойн санг нэмэгдүүлэх зорилгоор нийт 7,200 мод тарих, суулгах ажлыг хийж гүйцэтгээд байна.

Транскапитал нь байгаль орчин, нийгэм, засаглалын эрсдэлийг удирдах олон улсын шилдэг туршлага бүхий стандартуудыг 2020 онд банк бус санхүүгийн салбартаа анхлан нэвтрүүлсэн ба харилцагч нэг бүрийн байгаль орчин нийгмийн эрсдэлийн үнэлгээг хийж, байгаль орчин нийгэмд сөрөг нөлөөтэй үйл ажиллагааг санхүүжүүлэхээс сэргийлэхийн зэрэгцээ харилцагчдадаа эрсдэлгүй үйл ажиллагаа явуулахад нь зориулан зөвлөгөө өгч ажилладаг билээ.

2023 © Транскапитал ББСБ.
Зээлийн тооцоолуурВалютын ханшТүгээмэл асуултОнлайн туслах