Транскапитал ББСБ нь "Онцлох ТоС Байгууллага"-р шалгарлаа.

2022-12-13    872

Транскапитал ББСБ нь 2022 онд Монгол улсын тогтвортой санхүүжилтын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулан, салбараа манлайлан ажиллаж буйг өндрөөр үнэлж  ТоС Холбоо, Монголбанк, Санхүүгийн Зохицуулах хороо хамтран шалгаруулдаг  "Онцлох ТоС Байгууллага"-р шалгарлаа.  “Монголын Тогвортой Санхүүжилтийн Хөтөлбөр”-ийн хүрээнд жил бүр ТоС-ийн бодлогыг хэрэгжүүлэхэд онцгой ахиц дэвшил, амжилт гаргасан байгууллагуудыг тодруулдаг билээ. Уг шалгаруулалтын үр дүнг 2022 оны 12 сарын 09-нд зарласан юм. Транскапитал нь 2020 оноос хойш үйл ажиллагаандаа “Байгаль орчин, нийгмийн удирдлагын систем (БОНУС)”-ийг цогцоор нь хэрэгжүүлж эхэлсэн Монголын анхдагч ББСБ  бөгөөд салбартаа үлгэр жишээ байж, туршлагаасаа хуваалцан, байгаль орчин, нийгэмдээ ээлтэй байгууллага байхыг зорин ажиллаж байгаагаа дуулгахад таатай байна.

2023 © Транскапитал ББСБ.
Зээлийн тооцоолуурВалютын ханшТүгээмэл асуултОнлайн туслах