Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжин ажиллаж байна.

2023-05-23    1137

Транскапитал ББСБ нь Европын Сэргээн Босголт Хөгжлийн банкны Төв Азийн Бизнес Эрхлэгч Эмэгтэйчүүдийг дэмжих хөтөлбөрийн хүрээнд бизнес эрхлэгч эмэгтэйчүүдэд зориулсан 6 дахь удаагийн семинарыг “Хувийн болон өрхийн санхүүгээ зөв удирдах чадварт суралцах нь” сэдвээр зохион байгууллаа.

Тус семинарын үеэр Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн бизнесийг дараагийн шатанд ахиулах санхүүгийн болон санхүүгийн бус үйлчилгээний цогц боломжуудыг олгох зорилготой Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн хөгжлийн төвийн (Entrepreneurship Development center) үйл ажиллагааны тухай мэдээлэл танилцуулагдав.

ED Center нь бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн хамтдаа хөгжих орон зайг бий болгох, хэрэгцээ шаардлагад нийцсэн, бизнесийн онцлогт тохирсон, бизнесийн үйл ажиллагаагаа сайжруулах, өргөжүүлэх боломжийг дэмжсэн  уян хатан зээлийн үйлчилгээг санал болгохоос гадна санхүүгийн болон хувь хүн талаасаа өсөн дэвжих олон төрлийн сургалт, семинар, нетворкийн үүсгэх, туршлага солилцох уулзалт, өдөрлөгүүд, мэдээлэл мэдлэг солилцох цахим орчин, ЖДБ-ийн зөвлөх үйлчилгээг санал болгодгоороо онцлог юм. Мөн Нийслэлийн Жижиг дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих төв НӨҮГ-ийн харилцагч бичил, жижиг, бизнес эрхлэгч эмэгтэйчүүд оролцож байгаагаараа онцлог юм.

Семинарын үеэр харилцагч Б.Ууганзаяа нь “Сургалтыг хүн сонсоод өнгөрөх биш ажил болгох нь хамгийн чухал гэдгийг өөрийн биеэр үлгэр дуурайлал бий болгохыг зорьж байна. Олон сайхан өгөөжтэй сургалтад хамруулан боломжийг нээж өгч байдаг Транскапиталын хамт олонд баярлалаа гэж хэлмээр байна”. Ковид гарснаас хойш шууд борлуулалт хийхэд төвөгтэй болж бизнесийн орлого багасаж эхэлсэн. Энэ үеэс Төв Азийн Бизнес Эрхлэгч Эмэгтэйчүүдийг Дэмжих хөтөлбөрийн хүрээнд Транскапитал ББСБ-ын ED Center-ийн сургалтад онлайнаар хамрагдаж бизнесийн төрлөө нэмж болохыг ойлгож, өөрт байгаа боломжоо эрэлхийлсэн. Бага байхдаа нэхмэл эдлэл оёх дуртай байснаа санаж  Youtube сувгуудаас нэхмэл гутал оёхыг сурсан нь бизнесээ өргөжүүлэх боломжийг олгосон хэмээн ярьж байлаа.

Улаанбаатар хот болон орон нутаг дахь 36 салбаруудаараа дамжуулан Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн хөгжлийн төвийн үйлчилгээг орон даяарх бүхий л харилцагчдадаа хүргэж байгаа юм.

Энэхүү цогц үйлчилгээний талаар Транскапитал ББСБ-ын Гүйцэтгэх захирлын орлогч бөгөөд үйл ажиллагаа хариуцсан захирал Ц.Отгонцэцэг “Транскапитал ББСБ нь Төв Азийн Бизнес Эрхлэгч Эмэгтэйчүүдийг дэмжих хөтөлбөрийг Монгол Улсад хэрэгжүүлэгч анхдагч санхүүгийн байгууллага юм. Тус хөтөлбөрийг “Бизнес Эрхлэгч Эмэгтэйчүүдийн Санхүүгийн Санаачилга (We-Fi)-аас санхүүжүүлж байгаа бөгөөд Монгол, Узбекистан, Тажикстан, Киргизстан гэсэн Төв Азийн 4 улсад хэрэгжиж байна.” гэж онцлон ярьсан юм.

 

2023 © Транскапитал ББСБ.
Зээлийн тооцоолуурВалютын ханшТүгээмэл асуултОнлайн туслах