Бичил, Жижиг, Дунд бизнесийн амжилт нь санхүүгийн суурь мэдлэгээс эхлэлтэй.

2023-06-20    2767

Транскапитал ББСБ нь 22 жилийн турш Бичил, Жижиг, Дунд бизнесүүдийг дэмжин ажилласаар ирсэн бөгөөд одоогийн байдлаар Монгол улсын хэмжээнд 38 салбараар өөрийн үйлчилгээгээ хүргэн ажиллаж байна.

Байгууллагын үндсэн зорилгын хүрээнд бизнесийг дэмжих, дараагийн шатанд ахиулах, санхүүгийн мэдлэг чадвар олгох зорилго бүхий “Энтрепренер хөгжлийн төв” (ED Center)-ийг үүсгэн байгуулж, мэдлэг мэдээлэл солилцох, сургалтаар хангах замаар харилцагч нараа дэмжин ажиллаж байна.

Үүний хүрээнд бид “Харилцагчийн санхүүгийн мэдлэгийг дээшлүүлэе” аян зохион байгуулж байгаа бөгөөд одоогоор дараах ажлуудыг зорилтот бүлэгт хүргэн ажиллаад байна:

  • Налайх, Багануур, Хэнтий аймгуудад өөрийн салбараар дамжуулан 90 гаруй бизнес эрхлэгч харилцагчдадаа “Харилцагчдын өдөрлөг”-ийг амжилттай зохион байгуулж өндөрлөлөө. Тус өдөрлөгт “Хөгжлийн шийдэл” ТББ, Налайх, Багануур дүүргийн Жижиг Дунд Үйлдвэрлэлийг Дэмжих Төв хамтран ажиллаж  “Дижитал маркетинг” сэдвээр сургалтуудыг хүргэж ажиллав.
  • 2023.06.15-18 ны хооронд Монголын худалдаа аж үйлдвэрийн танхимаас 25 дахь жилдээ зохион байгуулж буй SME-2023 хаврын үзэсгэлэн худалдаанд оролцогч бизнес эрхлэгчдэд санхүүгийн зөвлөгөө, мэдлэг олгох өдөрлөгийг Мишээл экспо-д зохион байгуулж 50 гаруй Жижиг дунд бизнес эрхлэгчдэд санхүүгийн зөвлөгөө олгосон ба үзэсгэлэн худалдаанд оролцож буй иргэдэд  санхүүгийн үйлчилгээг давхар үзүүлэв.
  • Орон нутгийн иргэдийн санхүүгийн мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор Санхүүгийн зохицуулах хорооноос зохион байгуулж буй “Санхүүгийн зах зээлийн хөгжил ба иргэдийн оролцоо” сургалт хэлэлцүүлэгт Транскапиталын Дархан, Эрдэнэт, Сэлэнгэ, Өмнөговь, Өвөрхангай, Баянхонгор, Говь-Алтай аймгуудын салбарууд хамтран оролцож  мэдээлэл хуваалцах, мэдлэг нэмэх ажлаа амжилттай зохион байгуулаад байна.

Транскапитал энэхүү аяныг 2023 оны туршид хэрэгжүүлэх бөгөөд иргэд, аж ахуйн нэгж, харилцагчдын санал, хэрэгцээ шаардлагад тулгуурласан бизнесийн болон санхүүгийн мэдлэгийг дээшлүүлэх үйл ажиллагаануудыг идэвхтэй хүргэсээр байх болно.

 Тантай хамт аз жаргалын төлөө

Транскапитал

2023 © Транскапитал ББСБ.
Зээлийн тооцоолуурВалютын ханшТүгээмэл асуултОнлайн туслах