Бизнес эрхлэгч та эх орны хөгжлийн түүчээ

2023-09-01    889

Бизнес эрхлэгч та эх орны хөгжлийн түүчээ
Транскапитал ББСБ нь эрхэм зорилго, алсын харааны хүрээнд өөрийн үйл ажиллагаагаа жилээс жилд өргөжүүлэн тэлж, харилцагч бичил, жижиг, дунд бизнес эрхлэгч нарт санхүүгийн болон санхүүгийн бус дэмжлэгийг тогтмол хүргэсээр байна. Энэ хүрээнд 2023 оны 8-р сарын 23-нд Говь-Алтай аймагт, 8-р сарын 28-нд Архангай аймагт шинэ салбаруудаа нээж үйл ажиллагааг нь эхлүүллээ. Нээлтийн үеэр 2021 оноос хойш манай байгууллагад хэрэгжиж буй Европын Сэргээн Босголт Хөгжлийн банкны "Төв Азийн Бизнес Эрхлэгч Эмэгтэйчүүдийг дэмжих" хөтөлбөрийн хүрээнд орон нутгийн бизнес эрхлэгч эмэгтэйчүүдэд семинар зохион байгуулав. Семинар нь бизнес эрхлэгч эмэгтэйчүүдэд тулгамдаад байдаг зээлийн боловсрол, дижитал маркетинг сэдэвтэй явагдлаа.

Орон нутгийн эдийн засгийн нөхцөл байдлыг сайжруулахад жижиг дунд бизнес эрхлэгчдийг дэмжих, бизнес эрхлэгчдийг чадавхжуулах нь хамгийн том нөлөө үзүүлэх хүчин зүйл билээ.
Транскапитал нь Хөгжлийн шийдэл ТББ -ын хэрэгжүүлж буй АНУ-ын Олон Улсын Хөгжлийн Агентлаг (USAID)-ийн “Жижиг Дунд Бизнесийн Тогтвортой Хөгжлийг Сайжруулах, Ил Тод Байдлыг Нэмэгдүүлэх” (BEST) хөтөлбөрийн Баянхонгор салбартай хамтран 2023 оны 08 сарын 25-ны өдөр, Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн төв-Өвөрхангай салбартай хамтран 2023 оны 08 сарын 26-ны өдөр тус тус “Харилцагчдын өдөрлөг”-ийг зохион байгууллаа.
“Харилцагчдын өдөрлөг” нь бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн бүтээлээр үзэсгэлэн худалдаа гарган өөр хоорондоо танилцаж, хамтын ажиллагаагаа эхлүүлэх боломжийг олгосоноороо давуу талтай байв.

Энэ удаагийн сургалт семинарт Монголбанкны Олон нийтийн боловсрол, мэдээлллийн төв хамтран ажиллаж ном, гарын авлагаар ханган ажилласанд талархалтай байна. Жижиг дунд бизнес эрхлэгчдийн тогтвортой үйл ажиллагааг сайжруулах чиглэлд Транскапитал бүх төрлийн зээлийн үйлчилгээ үзүүлэхээс гадна тэднийг бизнесийн амжилтад хүрэхэд шаардлагатай сургалт, санхүүгийн зөвлөгөөг тогтмол үзүүлж харилцагчидтайгаа ойр ажилладаг нь бидний ажлын гол үнэт зүйл билээ.

Тантай хамт аз жаргалын төлөө
 

2023 © Транскапитал ББСБ.
Зээлийн тооцоолуурВалютын ханшТүгээмэл асуултОнлайн туслах