“Төв Азийн Залуу Бизнес эрхлэгчдийг дэмжих хөтөлбөр” нээлтээ хийлээ

2023-12-13    309

“Төв Азийн Залуу Бизнес эрхлэгчдийг дэмжих хөтөлбөр” нээлтээ хийлээ

Транскапитал ББСБ нь “Төв Азийн Залуу Бизнес эрхлэгчдийг дэмжих хөтөлбөр”-ийн (YiB CA) хүрээнд 4 сая ам.доллартой тэнцэх хэмжээний төгрөгийн санхүүжилтийг 35 хүртэлх насны залуу бизнес эрхлэгчдийг дэмжих зорилгоор авах боллоо.

Европын сэргээн босголт, хөгжлийн банк (ЕСБХБ) 2023 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Узбекистаны нийслэл Ташкент хотноо “Төв Азийн Залуу бизнес эрхлэгчдийг дэмжих хөтөлбөр”-ийн албан ёсны нээлтийн арга хэмжээг зохион байгууллаа. Нээлтийн арга хэмжээний үеэр Транскапиталын Гүйцэтгэх захирал З.Алтанзул, ЕСБХБ-ын Санхүүгийн Байгууллага Хариуцсан Захирал Фрэнсис Малиж нар зээлийн гэрээнд гарын үсэг зурж, залуу бизнес эрхлэгчдийн онцлог, тэдэнд тулгарч буй бэрхшээл,  санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлэх талаар Узбекистан, Киргистан улсын банк санхүү, бизнесийн төлөөлөгч нарын хамт хэлэлцүүлэгт оролцов.

Транскапитал нь Монгол дахь анхдагч ББСБ-уудын нэг болохын хувьд 2001 оноос хойш бичил, жижиг, дунд бизнесийг дэмжин тэдний хэрэгцээ шаардлагад нийцсэн бүтээгдэхүүн, үйлчилгээ, зөвлөгөөг санал болгож ирсэн. Эдгээр санаачлагууд нь БЖДБ-ийн чадамжийг нэмэгдүүлэх, бизнесийн гүйцэтгэлийг сайжруулах, мөн өсөлтийн шинэ боломжуудыг нээх зорилготой.

Энэхүү хамтын ажиллагаагаар залуу бизнес эрхлэгчдийн өсөлтийг дэмжих, бизнес эрхлэх ур чадвар, ноу-хауг хөгжүүлэхэд чиглэсэн төрөл бүрийн санхүүгийн бус үйлчилгээг хүргэх болно. Залуу бизнес эрхлэгчдийг дэмжих зээл нь тэдэнд тулгардаг барьцаа хөрөнгийн хүрэлцээ, зээлийн түүх, бизнесийн туршлага дутмаг зэрэг саад бэрхшээлийг даван туулах боломжийг олгоно.

Транскапитал нь Монголын залуу бизнесүүдийг амжилттай хөгжүүлэх, залуу бизнес эрхлэгчдийг ур чадвараа дээшлүүлэхэд хувь нэмрээ оруулах болсондоо баяртай байна.

Тантай хамт, Аз жаргалын төлөө!

Дэлгэрэнгүй мэдээллийг:

Фэйсбүүк хуудасwww.facebook.com/transcapital.official

Вэбсайтwww.transcapital.mn

Холбогдох утас: 18001600

 

2023 © Транскапитал ББСБ.
Зээлийн тооцоолуурВалютын ханшТүгээмэл асуултОнлайн туслах