ЗАВХАН АЙМАГТ ТРАНСКАПИТАЛ ББСБ ШИНЭ САЛБАРАА НЭЭЛЭЭ

2024-04-04    350

Транскапитал ББСБ нь 23 жил бичил, жижиг дунд бизнесүүдийг дэмжин ажилласаар ирсэн бөгөөд үйл ажиллагаагаа өргөжүүлж Завхан аймагт шинэ салбараа нээсэн нь аймгийн бизнес эрхлэгч нарт бизнесээ санхүүжүүлэх боломжит санхүүгийн эх үүсвэр нэгээр нэмэгдэж байгаа юм.

Завхан аймгийн иргэд, харилцагчдын зээлийн хэрэгцээнд тохирсон уян хатан нөхцөлтэй бүх төрлийн шуурхай зээлийг Транскапитал ББСБ санал болгож байгаа бөгөөд шинэ салбарын нээлтийг тохиолдуулж аймгийн бизнес эрхлэгч нарт зориулсан "ХАРИЛЦАГЧДЫН ӨДӨРЛӨГ"-ийг амжилттайгаар зохион байгууллаа.

Хамгийн сүүлд 2021 онд Монгол Банкны явуулсан "БИЗНЕСИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА, САНХҮҮЖИЛТИЙН БАЙДАЛ" судалгаанд оролцсон Завхан аймгийн ААН-үүдийн хувьд "санхүүжилт авахад барьцаа хөрөнгийн үнэлгээ доогуур" болон "зээлийн нөхцөл хатуу" байдаг гэсэн хүндрэлүүд дурдсан байна.

Транскапитал ББСБ-ын давуу тал нь барьцаа хөрөнгийн өндөр үнэлгээ болон уян хатан зээлийн нөхцөлөөрөө онцлог бөгөөд шинэ салбараа нээснээр Завхан аймгийн бизнес эрхлэгч нарын санхүүгийн хэрэгцээнд таарсан үйлчилгээг санал болгож эхэллээ.

2023 © Транскапитал ББСБ.
Зээлийн тооцоолуурВалютын ханшТүгээмэл асуултОнлайн туслах