Транскапитал ББСБ-ын нийт ажилтнуудын “Хязгааргүй үнэ цэн- 2024” форум амжилттай болж өнгөрлөө.

2024-08-22    2433

Транскапитал ББСБ-аас орон нутгийн 20 салбар, Улаанбаатар хотын 18 салбарын нийт ажилтнуудыг хамруулсан “Хязгааргүй үнэ цэн - 2024” форумыг 08 дугаар сарын 17-ны өдөр амжилттай зохион байгууллаа.

Тус форумын үеэр:

  • МҮХАҮТ-ын Гүйцэтгэх захирал асан Монгол Улс дахь Испанийн өргөмжит консул, Транскапитал ББСБ ТУЗ хараат бус гишүүн М.Оюунчимэг “Бизнесийн үнэ цэн” сэдвээр
  • Хүнс, ХАА-н Төсөл, Судалгааны платформ үүсгэн байгуулагч, Менежментийн зөвлөх Т.Пүрэвхатан “Байгууллагын иргэн, үнэ цэнтэй ажилтан” сэдвээр 
  • “Хан Голомт Групп”-ийн Захирал, “Монголын Илтгэгчдийн Холбоо”-ны Ерөнхийлөгч Ц. Азбаяр “Манлайлагчдын үнэ цэн” сэдвээр илтгэлээ хэлэлцүүлсэн бол
  • ЕСБХБ-ны Монгол дахь суурин төлөөлөгч Ханнес Такач хүрэлцэн ирж Европын Сэргээн Босголт, Хөгжлийн Банкны Тогтвортой хөгжлийн шагналыг гардуулан өгсөн нь форумын онцлох хэсгүүдийн нэг байлаа.

 

Мөн дотоод ажилчид болон харилцагч нартайгаа хамтран “Үнэ цэнийг түүчээлэгч”, “Хэрхэн үнэ цэнийг бүтээлцэх вэ” сэдвүүдийн хүрээнд хэлэлцүүлэг өрнүүлж санал бодлоо солилцож, туршлага хуваалцлаа.

Өдөрлөгийн 2 дугаар хэсэгт ажилчдад зориулсан багийн ажиллагааг сайжруулах оролцооны аргад суурилсан сургалтыг зохион байгуулснаас гадна тэдний санал санаачилгыг сонсох, мэдлэг мэдээллээр хангах зорилгоор  Манлайлагчдын үнэ цэн, Шинийг санаачлагчдын үнэ цэн, Эрсдлийн удирдлагын үнэ цэн сэдвүүдээр Транскапиталын нийт ажилтнууд 3 хэсэгт хуваагдан воркшопт хамрагдлаа. 

 

 

2023 © Транскапитал ББСБ.
Зээлийн тооцоолуурВалютын ханшТүгээмэл асуултОнлайн туслах