Транскапитал ББСБ нь 2024 оны “ШИЛДЭГ НИЙГМИЙН ХАРИУЦЛАГЫГ ХЭРЭГЖҮҮЛЭГЧ” байгууллагаар шалгарч Алтан Одын эзэн боллоо.

МББСБ-уудын холбооноос жил бүр уламжлал болгон зохион байгууллагддаг “АЛТАН ОД” хүндэтгэлийн ёслол 2024.12.14-ий өдөр зохион байгуулагдаж Транскапитал Тогтвортой санхүүгийн бодлогын хүрээнд хийж гүйцэтгэсэн ажлуудаараа 2024 оны “ШИЛДЭГ НИЙГМИЙН ХАРИУЦЛАГЫГ ХЭРЭГЖҮҮЛЭГЧ” байгууллагаар дахин тодорлоо.
Транскапитал нь “Төв Азийн Бизнес Эрхлэгч Эмэгтэйчүүдийг дэмжих хөтөлбөр” “Залуу Бизнес Эрхлэгчдийг дэмжих хөтөлбөр”-ийн хүрээнд ЕСБХБанктай хамтран бизнес эрхлэгч Эмэгтэйчүүд болон Залуу бизнес эрхлэгч нарт зориулсан онцгой нөхцөлтэй зээл олгохоос гадна өөрийн “Энтрепренер хөгжлийн төв”-өөр дамжуулан бизнес эрхлэгчдийг дараагийн шатанд ахиулах санхүүгийн бус үйлчилгээний цогц боломжуудыг олгодог. 2024 оны 10-р сарын байдлаар нийт 41 удаагийн хот хөдөөгийн арга хэмжээнд 3,439 иргэд харилцагчдыг хамруулсан юм.
Мөн бид байгаль экологид ээлтэй, эрчим хүчний хэмнэлттэй, агаарын болон хөрсний бохирдлыг бууруулахад чиглэсэн хөнгөлөлттэй төслийн ногоон зээлүүдийг олгосоор ирсэн ба өрх гэрийн ундны усны чанар сайжруулах, хөрсний бохирдлыг бууруулахад чиглэсэн ногоон зээлийн бүтээгдэхүүнийг WaterEquity олон улсын байгууллагын хамтаар хийж харилцагч нартаа санал болгож байна. Европын холбооны СВИЧ-Эшиа хөтөлбөрийн санхүүжилтаар хэрэгждэг “Дулаан шийдэл II”төслийн хүрээнд гэр хорооллын хувийн сууцыг дулаалж, агаарын бохирдлыг бууруулах зорилго бүхий дулаалгын ногоон зээлийг жилийн 6%-ын хүүтэйгээр олгож байгаа билээ.
“Тантай хамт, Аз жаргалын төлөө” уриатай Транскапиталын 2024 оны бусад онцлох үйл явдлуудаас дурдвал:
- “Дэлхийн Мөнгөний Долоо Хоног-2024” аянд орон нутгийн Монголбанкны салбартай хамтран оролцож хүүхэд, залуучуудад санхүүгийн мэдлэг, мэдээлэл олгох зорилгоор “Мөнгөө эрсдэлээс хамгаалж, ирээдүйгээ баталгаажуулъя” уриа дор зохион байгуулагдаж 1620 хүүхэд залуучуудыг хамруулав.
- “Дэлхийн мөнгөний долоо хоног-2024”, “Дэлхийн хуримтлалын аян” зэрэг нөлөөллийн ажлуудад Транскапитал ББСБ нь дэмжин оролцсоныг OECD International Network on Financial Education (INFE) байгууллагаас гаргадаг нэгдсэн тайланд мэдээлсэн байна.
- Тэрбум мод үндэсний хөдөлгөөнд нэгдэж нийт хамт олноороо 8,100 мод тариад байна.
Транскапитал ББСБ нь “Шилдэг ТоС Санхүүгийн Байгууллага 2024” шагналыг хүртсэн ба энэхүү шагналыг Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо, ТоС холбооноос Тогтвортой санхүүжилтийн нийтлэг зарчмуудыг амжилттай хэрэгжүүлж, Ногоон эдийн засгийг хөгжүүлэхэд түүчээлэн, тогтвортой хөгжилд бодитой хувь нэмрээ оруулж буй байгууллагуудад олгодог билээ.
Мөн санхүүгийн хүртээмжтэй байдлыг үр нөлөөллөөрөө ЕСБХБ-ны “Тогтвортой хөгжлийн шагнал 2024”-т "Жендер ба эдийн засгийн оролцоо" ангилалд GOLD AWARD хүртсэн Монголын анхны санхүүгийн байгууллага тус бүр болсон байна.
Дэлгэрэнгүй мэдээллийг:
Фэйсбүүк хуудас: www.facebook.com/transcapital.official
Вэбсайт: www.transcapital.mn
Холбогдох утас: 1800-1600 /энгийн тарифаар тооцогдоно/
Тантай хамт, Аз жаргалын төлөө