“Төв Азийн Залуу Бизнес эрхлэгчдийг дэмжих хөтөлбөр” -ийн 2-р шатны гэрээнд гарын үсэг зурлаа .

Транскапитал ББСБ нь Европын Сэргээн Босголт Хөгжлийн Банк-ны “Төв Азийн Залуу Бизнес эрхлэгчдийг дэмжих хөтөлбөр” (YiB CA)-ийн 2-р шатны санхүүжилтийн гэрээнд гарын үсэг зурсанаар 35 хүртэлх насны залуу бизнес эрхлэгчдийг дэмжих зорилготой нийт 5.5 сая ам.доллартой тэнцэх хэмжээний төгрөгийн санхүүжилт юм.
Энэхүү хамтын ажиллагаагаар залуу бизнес эрхлэгчдийн өсөлтийг дэмжих, бизнес эрхлэх ур чадвар, ноу-хауг хөгжүүлэхэд чиглэсэн төрөл бүрийн санхүүгийн бус үйлчилгээг хүргэх болно. Залуу бизнес эрхлэгчдийг дэмжих зээл нь тэдэнд тулгардаг барьцаа хөрөнгийн хүрэлцээ, зээлийн түүх, бизнесийн туршлага дутмаг зэрэг саад бэрхшээлийг даван туулах боломжийг олгоно.
Транскапитал нь энэхүү гэрээгээр Монголын залуу бизнес эрхлэгчдийг дэмжих хөтөлбөрөө илүү олон залуучуудад хүргэж, тэдний бизнесээ хөгжүүлэх, ур чадвараа дээшлүүлэхэд хамтран ажиллах болсондоо баяртай байна.
Дэлгэрэнгүй мэдээллийг:
Фэйсбүүк хуудас: www.facebook.com/transcapital.official
Вэбсайт: www.transcapital.mn
Холбогдох утас: 1800-1600 /энгийн тарифаар тооцогдоно/
Тантай хамт, Аз жаргалын төлөө