ЗАЛУУ БИЗНЕС ЭРХЛЭГЧДИЙГ ДЭМЖИХ ЗЭЭЛ (YIB)

Илүү их боломж, илүү хялбар нөхцөл
Залуучууд бизнесээ томруулахад бизнесийн туршлага дутуу, барьцаа хөрөнгө хангалтгүй, мэдээлэл хомс байдал гэх мэт шалтгаанаар санхүүжилт төдийлөн хялбар олдохгүй байх бэрхшээлтэй тулгардаг. Энэ асуудлыг шийдэх зорилгоор Транскапитал ББСБ шинээр бүтээгдэхүүн боловсруулж, “Залуу бизнес эрхлэгчдийг дэмжих зээл”-г зах зээлд нэвтрүүлж байгаа бөгөөд эдгээр нь залуучуудын бизнесийн амжилтыг дэмжих цогц боломжуудыг санал болгож байгаагаа давуу талтай.
Залуу бизнес эрхлэгчдийг дэмжих зээл нь 35 хүртэлх насны залуу бизнес эрхлэгчдэд бизнесээ өргөтгөх, борлуулалт, ашиг орлогоо өсгөхөд шаардлагатай санхүүгийн эх үүсвэр болон бизнесийн туршлагаа сайжруулахад зориулж тусгайлсан хөтөлбөрийг санал болгож байна.
ЯАГААД YIB ГЭЖ?
- Зээлийн үндсэн төлөлт: Зээлийн үндсэн төлбөрийг 12 сар хүртэл хойшлуулах боломжтой
- Туршлага: 12 сарыг → 6 сар болгож бууруулсан
- Барьцаа: 10 сая хүртэлх зээлийг барьцаагүй авах боломжтой
- “Бизнесийн Хурдасгуур” сургалтууд
Зүгээр нэг зээл биш – Таны “Бизнесийн Хурдасгуур”
Бид зөвхөн санхүүжилт өгөөд зогсохгүй таны бизнесийн хөгжилд чиглэсэн сургалт, зөвлөгөө, дэмжлэгийн багц хөтөлбөрийг санал болгож байна:
- Маркетингийн онлайн сургалтын 3 сарын эрх
- Дижитал маркетингийн танхимын сургалтад хамрагдах эрх
- Mаркетингийн платформ ашиглах зардлын 50 хувийн хөнгөлөлт
- Цахим худалдааны вебсайт Zochil.mn –ий 50 хувийн хөнгөлөлт
Мэдлэг, туршлага, нэтворкинг – бүгдийг нэг дор
Хүссэн бизнесээ эхлүүлээд, хөгжүүлээд зогсохгүй бусад залуустай харилцаа тогтоож, бизнесийн хамтрагчаа олох гэх мэт боломжуудыг давхар олгож байна.
18–35 насны залуу бизнес эрхлэгч та, боломжоо цаг алдалгүй ашиглаарай!
Зээлийн хүсэлт илгээх бол: [энд дарна уу]
Холбоо барих: 1800-1600 /энгийн утасны тарифаар/