“БИЗНЕСИЙН ЦАХИМ ХУРДАСГУУР” практик сургалт амжилттай зохион байгуулагдлаа

2025-10-03    574

 

ЕСБХБ-ны “Төв Азийн Залуу Бизнес Эрхлэгчдийг Дэмжих Хөтөлбөр”-ийн хүрээнд Транскапитал ББСБ хамтран хэрэгжүүлж буй БИЗНЕСИЙН ЦАХИМ ХУРДАСГУУР” практик сургалт 2025 оны 10 дугаар сарын 1-ний өдөр Туушин зочид буудалд амжилттай болж өндөрлөлөө.

Сургалт өглөөний угталт, бүртгэл, илтгэгчдийн мэндчилгээ болон хөтөлбөрийн танилцуулгаар эхэлсэн бөгөөд Транскапитал ББСБ-ын Гүйцэтгэх захирал З.Алтанзул, ЕСБХБ-ын ЖДБ, Санхүү, Хөгжлийн хариуцсан бүсийн захирал Анжела Сакс нар нээлтийн мэндчилгээ дэвшүүлж, сургалтын үйл ажиллагааг эхлүүлэв.

Хөтөлбөрийн хүрээнд дараах илтгэл, сургалт, хэлэлцүүлгүүд зохион байгуулагдлаа:

  • Транскапитал ББСБ-ын санхүүжилтээр, боломжийг бий болгох нь Санхүүжилтийн боломжуудыг танилцуулна. Борлуулалт өндөр саруудад цахим худалдаагаа нэмэгдүүлэхэд шаардлагатай санхүүжүүлэлтийг хэрхэн олж авах вэ? Харилцагчаа хамгаалах бодлого, санхүүгийн залилангаас сэргийлэх нь Транскапитал ББСБ-ын Зээлийн Удирдлагын Ахлах Менежер Б.Цэндсүрэн,
  • ЕСБХБ-ын “Залуу бизнес эрхлэгчдийг дэмжих хөтөлбөр”-ийн танилцуулга  ЕСБХБ, ЖДБ-н зөвлөх үйлчилгээ, ЖДҮ санхүүжилт хөгжлийн группын Ахлах шинжээч Г.Түвшинжаргал
  • “Таны бизнест сошиал медиа” сургалт Сошиал медиагаа сайжруулахад шууд ашиглахад бэлэн контентын загваруудтай болно. Оролцогчид нийгмийн сүлжээнд ажиллах практик ойлголт, шуурхай шийдлийг олж авахад тулгардаг асуудлуудыг шийдвэрлэх арга техникүүдээс суралцаж, өөрсдийн мэдлэг, туршлагыг харилцан хуваалцана. Цахим маркетинг, сошиал медиа Сургагч багш Э.Анар,
  • Харилцагчийн амжилтын түүх – Soul Kimchi брэндийн үүсгэн байгуулагч, захирал Б.Гэрэлээ,
  • “Цахим худалдааны ур чадвар – Хүчирхэг 10 алхам” сургалт Цахим худалдааны борлуулалтыг шууд нэмэгдүүлэх өөрийн сошиал медиа тактиктай болно. Оролцогчид цахим худалдааны ур чадвараа сайжруулах хүчирхэг 10 алхамаар бизнесийн орлогоо Zochil платформ нэмэгдүүлэх боломжоос суралцаж, бодит туршлагыг олж авна. Зочил Технологи ХХК-ийн ерөнхий менежер Д.Цолмонсүрэн ‘Ted

Сургалтын явцад оролцогчид цахим худалдаа, сошиал медиа стратеги, бизнесийн санхүүжилт болон харилцагч хамгаалалтын талаарх шинэ мэдлэг, практик арга техникийг эзэмшиж, өөрсдийн бизнесийн өсөлт хөгжилд шууд хэрэгжүүлэх боломжтой ур чадваруудыг олж авлаа.

Эцэст нь хаалтын арга хэмжээ, үдийн зоог болон бүтээгдэхүүний дээж үзэсгэлэн, худалдаа зохион байгуулагдаж, оролцогчид харилцан туршлага солилцон, сүлжээ холбоогоо өргөжүүлэх боломж бүрдлээ.

Дэлгэрэнгүй мэдээллийг:

Фэйсбүүк хуудас: www.facebook.com/transcapital.official

Youtube: https://www.youtube.com/@TranscapitalNBFI 

Холбогдох утас: 1800-1600 /энгийн тарифаар тооцогдоно/

Тантай хамт, Аз жаргалын төлөө

2023 © Транскапитал ББСБ.
Зээлийн тооцоолуурВалютын ханшТүгээмэл асуултОнлайн туслах