COVID-19 шинэ төрлийн коронавирусийн цар тахлын үеийн түгээмэл асуултууд

1. COVID-19 цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан бизнесийн болон өрхийн орлого доголдсон болон зогссон харилцагч нар ТК-с зээлийн эргэн төлөлтөө хойшлуулах болон хугацааг сунгах зэрэг хүсэлт өгч болох болов уу?

 - Болно. Харилцагч Та 11-332255, 88330837, 80300837, 88331037 дугаарт холбогдон хүсэлт явуулах зааварчилгаа авна уу.

2. Зээлийн активыг ангилах түр журмыг дагаж мөрдөж байгаа юу?

Санхүүгийн зохицуулах хорооны 2020.08.26 ны өдрийн №854-р тогтоолын дагуу 2020.12.31 нийг дуустал зээлийн активыг ангилах түр журмыг мөрдөн ажиллаж байна.

3. Ямар ч орлогогүй болчихлоо одоо яах вэ?

Харилцагч Та манай 11-332255, 88330837, 80300837, 88331037 дугааруудаас зөвлөгөө авна уу. Баярлалаа

4. Зээлийг хүүтэй нь хойшлуулах боломжтой юу?

Нөхцөл өөрчлөгдөж байгаа тохиолдолд эргэн төлөлтийн хуваарийг өөрчлөхдөө зээлийн үндсэн төлөлт болон хүүг тодорхой хугацаанд хойшлуулж болно

5. Нөхцөл өөрчиллөө гэхэд ангилал нь хэвийн байх уу?

Нөхцөл өөрчилсөн хэвийн ангилалтай байна. Хэрэв нөхцөл өөрчлөөд, шинэчилсэн эргэн төлөх хуваарийн дагуу төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн зээлийн ангилалтай болно.

6. Нөхцөлөө өөрчлүүлсэн тохиолдолд дараагийн удаа зээл авахдаа хүү шимтгэл буурах урамшуулалд хамрагдах боломжтой юу?

Улсын хэмжээнд хөл хорио тогтоосон байгаа нь хүндэтгэн үзэх шалтгаан болох тул энэ хугацаанд нөхцөл өөрчилсөн давтан харилцагчид зээлийн хүү болон шимтгэл буурах боломжтой. 

7. Хугацааг хэдэн сараар сунгаж байгаа вэ?

Харилцагч та 18 сар хүртэл хугацаагаар зээлийн эргэн төлөх хувиараа сунгах боломжтой.

8. Зээл төлөх дансны дугаараа хаанаас авах вэ?

Харилцагч та ХААН банк 5020358669, Төрийн банк 341200180202, ХХБанк 499003398, ХАС банк- 5000232699, Голомт банк-2205126171  дансаар зээл эргэн төлөлтөө хийнэ үү. Баярлалаа.

9. Өмнөх саруудаа хугацаандаа төлсөн. Энэ сард зээлээ төлөхөд хүндрэлтэй байна яах вэ?

Хөл хорио тавигдаж нөхцөл байдал сайжрах үед сард төлдөг дүнгээс илүү дүнгээр төлж, эргэн төлөх хувиараа гүйцэх боломжтой. Тиймээс харилцагч та бага багаар зээлээ төлж явах нь танд давуу талтай юм.

10. Сарынхаа орлогод уялдуулан сарын төлөлтөө багасгаж болох уу?

Эргэн төлөх хуваарьт өөрчлөлт оруулж болно. Харилцагч та хариуцсан санхүүгийн зөвлөхтэйгөө холбогдож мэдээлэл авна уу.

11. Улсаас зээл царцаах шийдвэр гарсан байхад танайх яагаад царцаахгүй байна бэ?

Санхүүгийн зохицуулах хорооны 2020.11.19 ны өдрийн №3/4654-р тогтоолын дагуу зээлийн нөхцөлд өөрчлөлт оруулан ажиллаж байгаа бөгөөд энэ хугацаанд нэмэгдүүлсэн хүү, нөхцөл өөрчилсний шимтгэл тооцож авахгүй байгаа болно.

 

COVID-19 тэй холбоотой санхүүгийн зөвлөгөө шууд авах утас:

 

2023 © Транскапитал ББСБ.
Зээлийн тооцоолуурВалютын ханшТүгээмэл асуултОнлайн туслах