Өдөрлөгийн үеэр “Европын Сэргээн Босголт Хөгжлийн Банк”-ны “Төв Азийн Залуу Бизнес Эрхлэгчдийг дэмжих хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэн орон нутгийн бизнес эрхлэгч залуучуудад зориулсан “Бизнесийн цахим хурдасгуур” форумыг зохион байгуулж, 130 гаруй залуучуудыг хамруулж сургалт, мэдээ мэдээллийг хүргэн ажиллалаа.

Транскапитал ББСБ нь 2023 оноос хойш дээрх олон улсын хөтөлбөрийг Монгол улсад хэрэгжүүлж эхэлсэн анхны санхүүгийн байгууллагуудын нэг юм. Сүүлийн жилүүдэд залуу бизнес эрхлэгч нар зах зээлд түрэн орж ирж байгаатай холбоотой тэдний бизнесийг дараагийн шатанд гаргах, цахимжуулах, мэдлэг мэдээлэл олгох нь тун чухал ач холбогдолтой гэж үзэж байгаа юм. Форумын үеэр ORDB Consulting LLC зөвлөх багш “Хиймэл оюун ухаан, дижитал маркетинг өнөө үеийн хэрэглээ” сэдвээр сургалтыг зохион байгуулсан нь форумд оролцогчдод мэдлэг олгосон, цаг үеээ олсон хүртээмжтэй арга хэмжээ болж өндөрлөлөө.

 

Бидэнтэй нэгдэн дараа дараагийн үйл ажиллагаанд хамрагдах боломжтой. 

Facebook: https://www.facebook.com/transcapital.official

Зээлийн хүсэлт илгээх бол: [энд дарна уу]

Холбоо барих: 1800-1600