Транскапитал ББСБ-аас харилцагчид болон иргэдэд зориулсан “Харилцагчдын өдөрлөг 2026” арга хэмжээг 2026 оны 06 дугаар сарын 30-ны өдөр Дорноговь аймагт зохион байгуулах гэж байна. 

Энэхүү өдөрлөгөөр та хэрэгцээт үйлчилгээ, зөвлөгөө мэдээллээ нэг дороос авч, хамтрагч байгууллагуудын бүтээгдэхүүн үйлчилгээтэй танилцах боломжтой.

Өдөрлөгийн үеэр: 

✅ Санхүү, бизнесийн зөвлөгөө авах
✅ Төрийн үйлчилгээний мэдээлэл, зөвлөгөөтэй танилцах
✅ Хамтрагч байгууллагуудын бүтээгдэхүүн, урамшууллын мэдээлэл авах
✅ Зээлийн хүсэлтээ газар дээр нь шийдвэрлүүлэх
✅ Сургалт, хэлэлцүүлэгт оролцож мэдлэг, ур чадвараа хөгжүүлэх

Өдөрлөгт оролцох байгууллагууд: 

  • Шанд Электроникс
  • Автомашины борлуулагч байгууллагууд
  • Монгол Даатгал ХК
  • Мобиком
  • ARINA Electronics
  • Шанд Тавилга
  • NEXT Electronics
  • Мандала Өрхийн Үйлдвэрлэл
  • Говь Хангай Мебель ХХК
  • Хашаатын Говь ХХК
  • Буман Моторс
  • Ууган Хийц ХХК
  • Эрт Шонхор ХХК
  • Тулга Ундрах Өргөө ХХК
  • Цахим шилжилт үйлчилгээний хэлтсийн мэргэжилтнүүд

Өдөрлөгийн онцлог: 

Гэр ахуйн болон цахилгаан барааг дараах нөхцөлөөр худалдан авах боломжтой.

✅ Урьдчилгаа – 0₮
✅ Шимтгэл – 0₮
✅ Зээлийн шийдвэр – Тухайн өдөртөө

Шинэ боломж, шинэ хамтын ажиллагаа, шинэ шийдлүүдийг нэг дороос авах энэхүү өдөрлөгт хүрэлцэн ирэхийг урьж байна.

Ухаалаг санхүү-Бизнесийн хөгжил сургалт хэлэлцүүлгийн хөтөлбөр 

13:40-14:00 Бүртгэл 

14:00-14:20 Нээлт /СЗХ-ны Банк бус санхүүгийн байгууллагуудын газрын дарга Б.Итгэлсүрэн/ 

Транскапитал ББСБ-н Дорноговь салбарын эрхлэгч Э.Отгонцэцэг 

14:20-15:10 Сургалтын хэсэг: Сэдэв Өрхийн санхүүг ухаалгаар удирдах шилмэл аргууд Монголбанкны сургагч багш М.Орхонбаяр 

15:10-15:20 Кофе цайны цаг /Үзэсгэлэн худалдаа/ 

15:20-17:00 Сургалтын хэсэг: Сэдэв Онлайн худалдаа, AI-г бизнестээ хэвшүүлэх аргууд Монголын банк бус санхүүгийн байгууллагуудын холбооны сургагч багш Б.Цэндсүрэн 

17:10-18:00 Хэлэлцүүлгийн хэсэг: Сэдэв Орон нутгийн бизнес эрхлэгч нарын санхүүгийн хүртээмжийн асуудал болон боломж 

📞 Дэлгэрэнгүй мэдээллийг: 9509-1545

Тантай хамт, Аз жаргалын төлөө