Транскапитал ББСБ үүсгэн байгуулагдсаны 25 жилийн ойн хүрээнд харилцагч бизнес эрхлэгчдийнхээ санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлэх, бизнесийн өсөлт хөгжлийг дэмжих зорилготой Харилцагчдын өдөрлөг 2026 болон Ухаалаг санхүү – Бизнесийн хөгжил сургалт, хэлэлцүүлгийг 2026 оны 06 дугаар сарын 03-05-ны өдрүүдэд Дорнод, Хэнтий аймагт амжилттай зохион байгууллаа.

Өдөрлөгийн үеэр 250 гаруй иргэд, харилцагчид санхүү, бизнесийн үнэ төлбөргүй зөвлөгөө авч, төрийн үйлчилгээ болон хамтрагч байгууллагуудын бүтээгдэхүүн, үйлчилгээний мэдээллийг нэг дороос авч, зээлийн хүсэлтээ газар дээр нь шийдвэрлүүлэх боломжтой байснаараа онцлог байлаа. 
"Ухаалаг санхүү – Бизнесийн хөгжил" сургалт, хэлэлцүүлэгт орон нутгийн 100 бизнес эрхлэгчид идэвхтэй оролцож, санхүүгийн удирдлага, бизнесийн тогтвортой өсөлтөнд хиймэл оюун ухааныг хэрхэн ашиглах боломжуудын талаар мэдлэг мэдээллээ нэмэгдүүллээ. Мөн WECODE санаачилгын хүрээнд Транскапитал ББСБ нь орон нутгийн эмэгтэй бизнес эрхлэгчдийн тулгамдаж буй асуудлыг хэлэлцэж дуу хоолойг Санхүүгийн зохицуулах хороонд хүргэлээ.


Транскапитал ББСБ нь харилцагчдынхаа бизнесийн өсөлт хөгжил, санхүүгийн боловсролыг дэмжих үйл ажиллагааг орон даяар үргэлжлүүлэн зохион байгуулж, тогтвортой хөгжилд хувь нэмрээ оруулсаар байх болно.

25 жилийн турш хамтдаа хөгжиж урагшилсан Эрхэм харилцагч танд баярлалаа

Тантай хамт, Аз жаргалын төлөө