Санхүүгийн зохицуулах хороо, Монголбанк манлайлан хэрэгжүүлж буй энэхүү санаачилгад Транскапитал ББСБ нь нэгдэн орсон анхны санхүүгийн байгууллагуудын нэг бөгөөд энэ жил үүсгэн байгуулагдсаны 25 жилийн ой тохиож байгаа юм.
Ойн арга хэмжээг тохиолдуулан 2026 оны 04-р сарын 15-наас 20-ны өдрүүдэд Өвөрхангай, Баянхонгор, Говь-Алтай аймгуудад “Харилцагчдын өдөрлөг-2026” арга хэмжээг төрийн 6 байгууллага, хувийн хэвшлийн 10 гаруй байгуулагуудтай хамтран зохион байгуулж, 1500 гаруй иргэдэд бүтээгдэхүүн үйлчилгээгээ танилцууллаа.

Мөн өдөрлөгийн хүрээнд “Эмэгтэйчүүдийн хөгжил-Санхүүгийн боломж” форумыг дээрх аймгуудад амжилттай зохион байгуулж, 160 гаруй орон нутгийн бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг хамруулав. Форумын үеэр орон нутагт бизнес эрхлэгч эмэгтэйчүүдэд тулгамддаг санхүүжилтийн асуудлыг шийдвэрлэх, гарц шийдлийг эрэлхийлсэн хэлэлцүүлэг, мөн тэдний бизнесийг дараагийн шатанд гаргах зорилготой “Хиймэл оюун ухааныг бизнестээ хэрэглэх нь” сэдэвт практик сургалт зохион байгуулсан нь ихээхэн ач холбогдолтой боллоо.
Энэ форумын гол онцлог бол орон нутгийн бизнес эрхлэгч эмэгтэйчүүд өөрсдийн бизнесийн үйл ажиллагаа, санхүүжилтэд тулгараад байгаа асуудлуудаа илэн далангүй илэрхийлж, санал бодлоо хуваалцан, дуу хоолойгоо нэгтгэн Санхүүгийн Зохицуулах хороонд хүргүүлэхэд чиглэсэн нь онцлог байлаа.